
Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийг 82,5 хувийн саналаар баталлаа. Хүний хөгжил сангийн ирэх оны төсвөөс нэлээн хэдэн барилгыг санхүүжүүлэхээр тусгасан нь гишүүдийн шүүмжлэлд өртлөө. УИХ-ын гишүүн С.Баярцогт "Хүний хөгжил сангаас барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх байгаа нь буруу. Хуримтлал үүсгэж чадахгүй, бондоор санхүүжүүлж байхад
ийм зарчим руу оруулж болохгүй. Энэ хуримтлалын сан биш, төсөв болж
хувирч байна" гэв. Ц.Нямдорж гишүүн
"Сангийн хөрөнгөөр барилга, байгууламж барина гэдэг буруу. Нийгмийн даатгалын сангийн
хөрөнгөөр бас баахан хэлтсийн барилга барина гээд баталсан. Одоо Хүний хөгжил сангаас 2,3 хуудас хөрөнгийг шийддэг боллоо. Болдог бол зогсоомоор байна" гэв.
Харин үүнд УИХ-ын дарга З.Энхболд тайлбар өгөхдөө "Тухайн жилдээ хүүхдийн мөнгөнөөс үлдсэн, аваагүй хүмүүсийн мөнгийг дараа
жилийн хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтад оруулна гэсэн байгаа. Хэрэв үгүй гэвэл өнгөрсөн жил баталсан хуулиа өөрчлөх хэрэгтэй" гэлээ.