
УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын төсөв, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн 2014 оны төсвийг баталснаар завсарлалаа. Улсын төсвийг хугацаанд нь баталсан гишүүдэд УИХ-ын дарга З.Энхболд баяр хүргэлээ. Өнөөдөр мөн Алтны ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үдээс хойш 14.00 цагт үргэлжлэх чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ. Тэрбээр "Гудамж" төсөл болон зарим авто замуудын талаар мэдээлэл өгөх юм.
Т.Гэрэл