Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв

2013-11-17
0
ЖИРГЭХ

UntitledАлбан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нар Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчлал хийж байна. Энэ бол Европын комиссын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал юм. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах харилцааг бэхжүүлэхэд оршдог. Бид Европын холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Европын холбоо болон түүний гишүүн орнуудын зүгээс Монгол Улсыг ардчилал, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, төр, засаг байнга талархаж байдаг.

Бидний олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн болж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улс, Европын холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ хэлэлцээр бол Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх газрын зураг болж байгаа юм. Энэ бол зөвхөн Европын холбоо гэдэг ганц байгууллагатай газрын зураг гаргаж байгаа биш, Монгол Улс Европын холбоонд багтаж байгаа 28 улстай түншийн хэмжээнд харилцаатай болж байгаагаараа онцлог чухал ач холбогдолтой.

Сая Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо бид хоёр өргөтгөсөн хэлэлцээ хийж олон асуудлаар ярилцлаа. Энэ асуудлуудын хүрээнд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновац гээд маш олон салбарыг хөндлөө. Ноён Жозе Мануэл Баррозо маш ажил хэрэгч олон саналыг авч ирсэн байна. Бид эдгээрийг хэрэгжүүлж харилцаагаа өргөтгөхийн тулд хамтарсан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж ажиллах болно.

Эндээс заримыг цохож хэлбэл Хөнгөлөлтийн эдийн засаг гэсэн хөтөлбөр байдаг. Уг Хөнгөлөлтийн ерөнхий схемд Монгол Улс дахин орж ажиллахаар болж байна. Энэ бол Монголд хийсэн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй оруулдаг схем юм. Сая Жозе Мануэл Баррозо гуай харилцаагаа зөөлөн дэд бүтцээр дамжуулсан харилцаанд оруулах талаар ярилаа. Боловсрол, инновац, стандарт гээд олон харилцааг хөгжүүлэх бололцоо байна гэдгийг хэлсэнд талархаж байна. Эрхэмсэг ноён Баррозо таны Монгол Улсад хийж байгаа айлчлалд амжилт хүсч, хоёр талын харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд боломж нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Баярлалаа” гэлээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо хийсэн мэдээлэлдээ “Намайг хүндэтгэн хүлээн авч байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлье. Миний хувьд Монгол Улсад айлчилж байгаа анхны Европын комиссын Ерөнхийлөгч болж байгаадаа баяртай байна. Бидний хийсэн уулзалт хоёр талын харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн чухал өдөр болж байна. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд маш их ололт амжилтад хүрснийг бидний хувьд ажиглаж байдаг. Ардчиллыг олон салбарт бий болгож хөгжүүлэх тал дээр их амжилт гаргасан. Энэ бүхний үр дүнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд маш их нэр хүндийг хүлээж байгааг хэлэхэд баяртай байна. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, нөхцөлүүдийг гаргаж өгсөн. Европын холбооны зүгээс Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэх боломжуудыг нэмэгдүүлнэ. Ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бидний үзүүлэх туслалцаа цаашид улам бүр нэмэгдэнэ. Мөн эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн сайжруулна.

Монгол Улстай хамтран ажиллахдаа бид хөгжлийн чиглэлийн хамтын ажиллагааны олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ дотор боловсролын салбар, эрдэм шинжилгээ, судалгааны салбарыг чухал салбараар нэрлэлээ. Мөн Европын холбооны ноу хау-г эдгээр салбаруудад нэвтрүүлэх,  Европын холбооны  стандартыг Монголд нутагшуулах нь Монголд хийж буй шинэтгэлийн бодлогыг дэмжсэн алхам болох талаар ярилцлаа. Бид 2014-2020 онд Монгол Улсад хөгжлийн туслалцаа үзүүлэхдээ урьд өмнө байснаасаа нэмэгдүүлэх тухай ярилаа. Эдийн засгийн нээлттэй, оновчтой орчин бүрдүүлэх тал дээр бид хамтран ажиллах боломжтой. Энэ нь Монгол Улсад тогтвортой хөгжил, тэгш боломжийг хангасан өсөлтийг бий болгоход чухал юм. Европын холбоо энэ тал дээр сайн түнш байх болно. Европын холбооны орнуудад Монголын бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх схемийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилаа.

2014 оноос эхлэн Европын холбооны хөгжлийн төлөөх зорилтуудын арга хэмжээг Монголд зохион байгуулахаар ярилаа. Бидний харилцаа зөвхөн хоёр талынх байгаад зогсохгүй олон улсын түвшинд хамтран ажиллах талаар нэлээд амжилттай байгаа. Монгол Улс олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд улам бүр жинтэй байр суурьтай болж байгаад бид талархалтай байдаг. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элссэн. Мөн АОХН-ийн хурлыг эх орондоо зохион байгуулсан. Монгол Улс цаашдаа ардчиллын туршлагаа бусад улс оронд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр загвар болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсаас баримталж байгаа гуравдагч хөршийн бодлого нь бидний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд тус дөхөм болно.

Би Монгол Улсын түүхийг судалж үзэж байсан. Хүндэлж бишрэх зүйл олон байдаг. Монгол Улсад их сайхан ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан ирээдүйг хамтдаа бүтээгч болцгооё. Монгол Улс, Европын холбооны хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг ирэх 2014 онд тэмдэглэнэ. Энэ үеэр Брюссельд айлчлуулахаар эрхэм Ерөнхийлөгч таныг урьж байна. Баярлалаа” гэв.

Эх сурвалж:www.president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    2 цаг 12 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 цаг 46 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 30 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 53 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    7 цаг 18 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    8 цаг 42 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    8 цаг 44 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    9 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    9 цаг 11 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    10 цаг 40 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    10 цаг 43 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    11 цаг 24 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    12 цаг 22 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    12 цаг 35 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    12 цаг 44 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    13 цаг 6 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 33 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    13 цаг 33 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    13 цаг 33 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    13 цаг 38 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК