
Сангийн сайд асан Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан нар долларын ханш өссөнийг эсэргүүцэн Төрийн ордны гадаа салаавч гаргасан. Нэг цагт Засгийн газрын дэд сайд байсан хэрнээ ийм бүдүүлэг үйлдэл хийсэн нь зохисгүй гэж үзэх нэгэн байхад үзэл бодлоо яаж илэрхийлэх нь хувь хүний эрх гэж өмөөрөх хүн ч байсан. Тэгвэл Ч.Ганхуяг хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ нь "саваагүй үйлдэл байсан" гээд иргэдээс албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрбээр "Би зөвхөн Ч.Ганхуяг биш. Би монгол хүн гэдгээ бодоогүй. Би нэг намын гишүүн. Нам дотроо ойрхон явдаг найз нөхөдтэй, журмын андуудтай гэдгээ бодоогүй. Би үнэхээр Төрийн ордныхоо гадаа очиж байгаад, Ерөнхий сайдынхаа цонх руу, Их хурлын даргынхаа цонх руу бүдүүлэг үйлдэл хийсэндээ уучлал гуйж байна" гэсэн байна.
Ч.Ганхуягтай хамт салаавч гаргасан Б.Болдсайхан эмч "үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө уучлал гуйхгүй" гэсэн бол Ч.Ганхуяг яагаад ийнхүү гэнэт уучлалт гуйх болсон нь сонирхолтой асуулт хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл (12)