
Даваа гариг бүр Төрийн ордонд болдог "Бүтээн байгуулалтын цаг" маргааш Дорноговьд болохоор болжээ. Энэ нь Ерөнхий сайдын Дорноговьд хийх албан томилолттой холбоотой юм байна. Тэрээр Дорноговьд Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км-ын замыг хүлээн авах аж.
Мөн автозамын боомтын өргөтгөл, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ажил, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцахаар төлөвлөсөн байна.