Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигыг царцаасан гэх алаг үзсэн “мөрөөдлийн” төсөв

2013-11-19
0
ЖИРГЭХ
Юу болоод өнгөрөв өө гэдэг шиг ирэх оны улсын төсөв өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиан багатай батлагдлаа. Өнгөрсөн жилийн төсвийг “авлигажсан төсөв” байсан гэж Ерөнхий сайд нэрлэсэн бол 2014 оны төсвийг алаг үзсэн төсөв, яарсан төсөв, танасан төсөв, царцаасан төсөв, мөрөөдлийн төсөв, дампуу төсөв, авлигыг түр зарцаасан төсөв гэх зэргээр олон янзаар тодотгож байна. Яагаад вэ?
төсөв.1  Юу болоод өнгөрөв өө гэдэг шиг ирэх оны улсын төсөв өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиан багатай батлагдлаа. Өнгөрсөн жилийн төсвийг “авлигажсан төсөв” байсан гэж Ерөнхий сайд нэрлэсэн бол 2014 оны төсвийг алаг үзсэн төсөв, яарсан төсөв, танасан төсөв, царцаасан төсөв, мөрөөдлийн төсөв, дампуу төсөв, авлигыг түр зарцаасан төсөв гэх зэргээр олон янзаар тодотгож байна. Яагаад вэ?

Авлигыг хэмнэсэн төсөв
     Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн анхны төсвийг “авлигажсан төсөв” байсан гэж хэлээд шуугиан дэгдээсэн. Харин энэ удаа илүү зардлыг хэмнэсэн, авлигыг царцаасан төсөв боллоо хэмээн ам бардан хэлж байх шиг. Үнэхээр авлигыг царцааж чадсан уу гэдгийг ирэх жил бидэнд ил тод харуулна. Ерөнхий сайдын хэлснээр энэ удаа хамгийн их авлигын үүр уурхай болсон төсвийн байгууллагын барилга, байшингийн төсвийг царцаалаа. Өнгөрсөн жил 144 обьектийг барьж дуусгаагүй хэрнээ, төсөв нь хэд дахин нэмэгдэн орж ирж байгаа нь авлигын нэг хэсэг гэж тодорхойлжээ.


Царцаасан төсөв
   Гэтэл тэр мөнгө хэмнэж царцаасан 144 барилгын 80 хувь нь сургууль, цэцэрлэгийн барилга байгаа нь шүүмжлэл дагуулж эхэллээ. Есдүгээр сард “алтан гахай” жилийн хүүхдүүд сургуульдаа багтахгүй, цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд дөрөв хоног дугаарлаж хоносныг УИХ-ын гишүүд  хоолтойгоо холиод идчихсэн бололтой. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Царцаасан обьектийн 80 хувь нь сургууль, цэцэрлэг байгаа нь харамсалтай” гээд эдгээр барилгад бүгдэд нь шалгалт оруулна гэж хойшлуулахгүйгээр зах зээлийн үнээр тооцоод төсвөө зөв хэлснийг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн юм. Тэгэхгүй төсвөө нэмж оруулж ирсэн бүгдийг царцаасан нь учир дутагдалтай юм. Үнэхээр төсөвтөө багтаагүй, мөнгөө нэмэхээс аргагүй болсон сургууль, цэцэрлэгүүд цөөнгүй бий гэдгийг тэрбээр дурдсан.

Алаг үзсэн төсөв
   Дээр дурдсан царцаасан барилгуудын ихэнхи нь МАН-ын гишүүдийн хариуцсан тойрогт байгаа нь багагүй маргаан дагуулсан. Гэхдээ энэ бага хэрэг. Манай УИХ-д суудалтай сайд нар өөрийн тойрогтоо их хэмжээний мөнгө батлуулж чадсан нь “алаг үзсэн төсөв” гэж хэлэхэд хүргээд байна.
   Өмнөговь, Баянхонгор аймгууд тус бүр 200 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  ирэх оны төсөвт суулгуулсан бол Говьсүмбэрт үүнээс 100 дахин бага буу хоёр тэрбум төгрөг тавигдсан. Мөн Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүний сонгогдсон Хөвсгөл аймагт 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн бол Баян-Өлгий аймагт ердөө 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бичигджээ.


Мөрөөдлийн төсөв
   Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын хамгийн “мөрөөдөгч”, “өөдрөг” сайдаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тодорлоо. Арай гэж 1700-гаас буулгасан долларын ханш 1750 төгрөгт хүрчихээд байхад ирэх жил долларыг 1384 төгрөгөөр тооцсон нь эдийн засагчдын нүдийг бүлтийлгэж байна. 2013 оны төсвийг батлахад ДНБ 18,5 хувиар өснө гэж тусгасан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг ердөө 11,3 хувиар тэлжээ. Гэтэл үүнээсээ ичихгүй “Ирэх жил ДНБ 4,8 хувиар нэмэгдэнэ, 20,5 их наяд төгрөгт хүрнэ” гэж хэтэрхий өөдрөгөөр зарлачихлаа. Ингэж мөрөөдлийн тоогоо тавьж ам мэдэн зоригтой дуугарч байгаа нь УИХ-ын гишүүд ирэх дөрөвдүгээр сард дахин тодотгол хийхтэй холбоотой. Магадгүй энэ бүх тоо төсвийн тодотголоор өөрчлөгдөх биз. Бусад улс орнууд хэрэгжүүлэхийн тулд төсөв баталдаг бол манайхан тодотгохын тулд ийнхүү төсөв баталлаа.


Яарсан төсөв
    АНУ-ын Конгресс 2014 оны төсвийг хугацаандаа багтааж баталж чадаагүй, тохиролцоонд хүрээгүй учир Засгийн газрын үйл ажиллагаа нь 10 гаруй хоног саатсан. Үүнээс болж их хэмжээний алдагдалд орсон билээ. Харин манай УИХ-ын гишүүн гурав дахь хөршийнхөө энэ “факт”-ыг давтахгүйн тулд хэрэндээ хичээлээ. Төсөв батлах сүүлийн өдөр чуулганд эсэргүүцэн маргах хүн гараагүй бөгөөд бушуухан батлаад дуусгахын түүс болж байсан гэхэд хатуудахгүй. Нөгөө төрийн албан хаагчдын тоог 3000-аар нэмэхгүй гэж тэмцэж байсан Ерөнхий сайд ба МАН-ын гишүүд чимээгүйхэн кнопоо дараад явууллаа. Маргалдсаар хугацаандаа багтахгүй бол парламент тарах хуультай тул хэн хэн нь амаа үдсэн нь гарцаагүй. Залхсан байртай кноп дарсан гишүүд тэр оройдоо их ажил амжуулсан улс шиг нэгнийгээ партинд урьцгаасан. Бушуу туулай борвиндоо баастай гэж тэдний дутуу хийсэн ажил “төсвийн тодотгол” нэртэйгээр хүлээж л байна...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    2 цаг 13 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 цаг 47 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 31 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 54 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    7 цаг 19 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    8 цаг 43 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    8 цаг 45 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    9 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    9 цаг 12 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    10 цаг 41 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    10 цаг 44 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    11 цаг 25 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    12 цаг 23 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    12 цаг 36 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    12 цаг 45 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    13 цаг 7 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 34 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    13 цаг 34 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    13 цаг 34 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    13 цаг 39 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК