
МАХН-ын Бага чуулган энэ сарын 24-нд буюу ирэх ням гарагт болохоор товлогджээ. Чуулганаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар дүгнэж, илтгэл тавих юм байна. Мөн тус нам 2013 оныг анхан шатны намыг дэмжих жил болгон зарласны дагуу ямар ажил хийгдсэн, ямар үр дүн гарсан талаар хэлэлцэх аж. Үүнд Бага хурлын гишүүдийн саналыг авах юм. Харин МАХН-ын Их хурлыг ирэх оны эхээр хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнээс урьтаж 12-р сард дахин Бага чуулган хуралдуулж магадгүй болжээ.