Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан сараар гурван өдөр амардаг болох төслийг дэмжлээ

2013-11-19
0
ЖИРГЭХ

    BSN_2354Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн М.Энхболд бас дэмжлээ. Ингээд төсөл санаачлагчдын саналын дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлууулахаар болов.

  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болочулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нар санаачлан өнгөрсөн 6 дугаар сард өргөн барьсан юм. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж 2004, 2007 онд өөрчлөлт орсон боловч улам бүр өсөн нэмэгдэж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээ, олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уг хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл санаачилжээ.

  Нийтдээ 5 бүлэг, 18 зүйлтэй уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулж байх, баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харвааг нийслэл болон 21 аймагт салбартай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага болох Үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Үндэсний сурын холбоод зохион байгуулах, бөх, уяач, харваачдын цол, цол олгох шалгуурыг эрэмбэлсэн, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.

  Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, төсөл санаачлагч гишүүн Су.Батболд танилцуулга хийлээ. Цагаан сар нь манай өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан боловч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэн үндэснийхээ онцлог, өв түүх, ёс жудгаа хадгалан үлдсэн монгол түмний баярын энэ өдрүүдэд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих нь залуу хойч үед хүмүүжлийн болон ёс суртахууны ихээхэн ач холбогдолтой, нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр нийтээрээ амрахаар хуулийн төсөлд тусгасан байна.

  Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

  Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Н.Батцэрэг “Монголчууд жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манай сүүлчийн хаан YIII Богд Жавзундамба маш их үүрэгтэй оролцсон” гээд удахгүй тэмдэглэх уламжлалт баярын өдөр YIII Богдын хөшөөний шавыг тавихаар хэсэг хүн санаачлага гарган ажиллаж байгаа тул энэ асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг гаргах, эсвэл холбогдох байгууллагад нь албан бичгээр чиглэл өгөх боломжтой эсэх талаар гишүүдтэй санал солилцсон юм.

  Энэ саналтай холбогдуулан гишүүн М.Энхболд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ Богд хааны хөшөөг Хан-Ууул дүүргийн нутаг дэвсгэрт хуучин танктай хөшөөний суурин дээр босгох талаар тэр үеийн нийслэлийн удирдлагуудад албан бичгээр хүсэлтээ тавьж байсан тухайгаа хэлж байв. Харин гишүүн Су.Батболд хөшөөг Богд хааны ордон музейн хажууд босгох боломжтой гэсэн бол гишүүн Ж.Батзандан хэний ч танихгүй орос хүний хөшөө босгох гэж зүтгэж байснаас үндэсний баатруудынхаа хөшөө дурсгалыг босгох нь зүйтэй, энэ талаар УИХ санаачлага гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

  Ингээд байнгын хорооны гишүүдийн саналаар YIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх талаар байнгын хорооны тогтоол гаргаж Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагад чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • багасгамаар л (122.254.127.34)
    Бид улс орноо хөгжүүлэхэд өөрсдөө сайн хөдөлмөрлөвөл их нэмэртэй,гэтэл төрийн хуулиар амардаг өдрүүдийг нэмээд баймааргүй.Бусдыг дууриалаа гэх байх,гэхдээ энэ олон баярын өдрүүдийг эрэмблээд үндсэн хэдэн баяр: цагаан сар,баяр наадмаар аа амарсан шиг амраад,бусад баяр нэртэй өдрүүдийг ажлын өдөр болгож,онцлогоор нь сурталчилдаг бвал дээр юм шиг.Ганц,ганц өдөр амарна гэдэг нөгөө өөх ч биш,булчирхай ч биш гэдэг шиг юм болоод байна,эрхэм Их хурлын гишүүд ээ???
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • монгол хүн (103.11.195.18)
    Та нарыг биднийг энэ улс төрчид баярыг олон болгож тархийг чинь угааж өөрсөддөө ашигтай байдлыг бий болгож байна.Энэ шарийн шашин ашиглан манжуудын найруулсан жүжгээр хэдий болтол мунхрах юм бэ? Бидний ганц үнэнд тооцдог НУУЦ ТОВЧООНД л лав тэмдэглээгүй санагдана. Монголд монгол байна уу???
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    2 цаг 12 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 цаг 46 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 30 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 53 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    7 цаг 18 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    8 цаг 42 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    8 цаг 44 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    9 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    9 цаг 11 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    10 цаг 40 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    10 цаг 43 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    11 цаг 24 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    12 цаг 22 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    12 цаг 35 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    12 цаг 44 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    13 цаг 6 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 33 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    13 цаг 33 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    13 цаг 33 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    13 цаг 38 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК