
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бизнес эрхлэгчидтэй ирэх баасан гарагт уулзалт хийхээр болжээ. Энэ үеэр Монгол улсад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд Монгол улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх юм байна.
Уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагаас Төрийн ордонд болно. Харин бүртгэлийг ЗГХЭГ-ын 260311 тоот утас, www.zasag.mn веб болон bayalag@cabinet.gov.mn, МҮХАҮТ-ын 310619, 99028870 тоот утас, dulamjav@mongolchamber.mn хаягуудаар хүлээн авах юм.
Сэтгэгдэл (1)