МАН-ынхан өнөөдрөөс дөрвөн хэсэг болон хуваагдаж нэгэн зэрэг орон нутагт ажиллаж байна. Тодруулбал тэд намынхаа 27 дугаар их хурлын шийдвэрүүдийг үүрийнхээ гишүүдэд танилцуулж байгаа юм. Ингэхдээ тус намын дарга нар аймгуудаа хуваан авсан бөгөөд Хангайн бүсийн аймгуудад ажиллах хэсгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-амгалан, Я.Содбаатар нар ахалж яваа гэнэ.
Харин төвийн бүсэд Ж.Эрдэнэбат Н.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар ажиллаж байгаа бол зүүн аймгуудад Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин нар ажиллаж байна.
Түүнчлэн баруун аймгуудад Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Дашдорж, А.Телейхан, Б.Чойжилсүрэн нар ажиллах юм. Тэдний орон нутагт ажиллах хугацаа ирэх сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм байна.


















































