МАН-ынхан долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт Тусгаар
тогтнолын ордонд иргэд сонгогчидтойгоо нээлттэй уулзалт хэлэлцүүлэг
зохион байгуулахаар болсон билээ. Уг өдрийг МАН нээлттэй өдрөөр зарлаж
байгаа юм. Тэгвэл хоёрдахь уулзалт өнөөдөр 15.00 цагт боллоо. Энэ удаагийн уулзалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, намын Гадаад харилцаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, Нийслэлийн намын хорооны Тамгын газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо. Өнөөдрийн уулзалтаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа бусад асуудлын талаар ч хэлэлцсэн байна.
Мөн Монгол Ардын нам нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулах, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах сарын аянг зохион байгуулж эхлээд байгаа аж.
Аяны хүрээнд намын дарга М.Энхболд энэ сарын 23, 24-нд зүүн гурван аймагт, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат 28-наас эхлэн тав хоног баруун таван аймагт очиж, иргэд дэмжигчидтэй уулзах аж.
Т.Энхэлээ


















































