
СЭЗДС-ийн доктор, профессорын баг болон "Maxima consulting" компани хамтран Шинэчлэлийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг дүгнэжээ. Засгийн газар 2012-2016 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа 30 хувийг одоогоор хийгээд байгаа гэсэн судлагаа гарчээ. Нийт 10 мөрийн хөтөлбөр гаргаснаас Бүтээн байгуулалтын салбарт 24 хувь буюу хамгийн их ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Харин цалин орлогыг үнэгүйдүүлдэг үнийн өсөлтийг хазаарлах хөтөлбөрийн тухайд дөнгөж дөрвөн хувийн биелэлттэй байгаа аж.
2013 онд Засгийн газрын хийсэн ажлын хэрэгжилтийн үр дүнг судлахад нийт ажлын 76 хувь нь хэрэгжиж байгаа, 24 хувь нь хэрэгжиж эхэлж байгаа гэж дээрх судалгаагаар үнэлсэн байна.
Сэтгэгдэл (2)