
Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд өчигдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардан жагсаал хийжээ. Учир нь Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Г.Баянмөнхийг АН-аас гаргаж, тус аймгийн намын хорооны тамгыг хүчингүй болгох шийдвэрийг Ц.Оюундарь гаргасан юм байна. Тэрбээр Г.Баянмөнхийг хууль бусаар тамгыг барьсан хэмээн цагдаад мэдэгдсэн аж. Харин өчигдөр жагсаал хийсэн Дархан-Уулын АН-ын гишүүд "хүч түрэмгийлсэн үйлдэл, дүрмийн бус тоглолт" гэж үзэн эсэргүүцэж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.