Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа.2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна. Өнөөдөр ашиглалтанд хүлээн авч байгаа Улаанбаатар-Замын-Үүдийн 116,25 км авто зам нь энэ ажлын нэг хэсэг юм. Энэ зам ашиглалтад орсноор ОХУ болон БНХАУ олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.




















































Сэтгэгдэл (1)