УИХ-ын өнөөдрийн чуулган 09.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхгүй байна. 10.00 цагийн байдлаар чуулганы танхимд 24 гишүүн байгаа бөгөөд энэ нь 31,6 хувийн ирцтэй гэсэн үг юм. Тиймээс чуулганы хуралдаан эхлэх боломжгүй болж, чуулганыг үдээс хойш 14.00 цагт эхлэхээр боллоо.УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирэхгүй байгаа УИХ-ын гишүүд болох Р.Амаржаргал, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, О.Содбилэг, Л.Энх-Амгалан нарын гишүүдийг чуулганы танхимд ирэхийг хүслээ.
Өнөөдрийн чуулганаар хамгийн эхэнд Алтны ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.




















































Сэтгэгдэл (1)