Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Янгүн хотын Их сургуульд лекц уншлаа

2013-11-21
0
ЖИРГЭХ

    2013-11-20lekts_big2Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд энэ сарын 20-нд лекц уншлаа. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр орон түүхэн харилцаа холбоотой. Монголын Хубилай хааны ач хүү тэртээ 730 жилийн өмнө Мьянмарт ирж байсан түүхтэй. Хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Монголын ард түмэн Мьянмарын нэгэн хүндтэй хүнд өнөөг хэр нь талархаж явдаг. Монгол Улс НҮБ-д анх 1961 онд элсэхэд тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ү Тант чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэр үеэс хойш хоёр орон олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжсээр ирсэн ч хоёр талын харилцааг эрчимжүүлэх тал дээр өнөөг хүртэл ийм дорвитой арга хэмжээ, уулзалт цөөн хийжээ. Бид түүхэндээ ямар учраас холбоотой явсаар ирэв? Бидний түүхийн хэлхээ холбоо, царай төрх, урлаг соёл, шашин шүтлэг гээд адил төстэй зүйл их учраас бид салшгүй холбоотой байсаар ирсэн юм.

Бид сүүлийн хэдэн өдөр Мьянмарын төр засгийн удирлагуудтай уулзлаа. Тэд Монголын ардчиллын шилжилт, зах зээл, эдийн засаг гээд маш их зүйлийг сонирхож, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улс 50 сая мал, гурван сая хүн, 1.5 сая ам км газар нутагтай. Би малчин айлд төрж өссөн хүн. Би жирийн малчин айлд хүмүүжиж, ард иргэдийнхээ чөлөөт сонголтын ачаар улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж явна. Ард түмнийхээ чөлөөт сонголт, эрх ашгийн төлөө зүтгэх боломжийг надад олгосон юм. Тэртээ 1989 оны хүйтэн өвөл би зорилго нэгт нөхдийн хамтаар гудамжинд жагсаж, ардчилсан шилжилтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж явсан билээ.

Монголын ардчилсан тогтолцоонд шилжсэн зам дэлхий нийтийн анхаарлыг ямар учраас татдаг вэ гэхээр бид энхийн замаар зорилгодоо хүрсэнд байгаа юм. Тухайн үед хоёр том социалист дэглэмтэй гүрний дунд энэ том шилжилтийг хийнэ гэдэг боломжгүй мэт байсан биз. Тэр үед хуучин ЗХУ задраагүй байсныг дурдахгүй байхын аргагүй. Нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалаагүй энхийн замаар ардчилалд шилжсэнийг цохон тэмдэглэе. Бидний гарт зөвхөн лоозон л байсан. Хэрэв бид хүчирхийллийн замыг сонгосон бол тухайн үеийн эрх баригчид хатуухан хариу барих байлаа. Хэрэв бид зэвсэг хэрэглэсэн бол тэд хариуд нь танк оруулах шалтаг болох байсан. Бид зөвхөн зөвшилцөхийг хүссэн. Эцэст нь бид  санасандаа хүрч парламентын ил тод сонгууль явуулж чадсан.

Бид эдийн засаг болоод улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хийснээрээ олон улсын анхаарлыг татдаг. Эдгээр шилжилтийг нэгэн зэрэг хийсэн Азийн цорын ганц улс бол Монгол гэж боддог. Эдийн засаг, улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хийх боломжгүй гэсэн ойлголт тухайн үед байсан шүү дээ. Энэ үзлийг бид эвдэж чадсан юм.

Ардчилал, эрх чөлөө хэзээ ч бүрэн хөгжиж дуусдаггүй. Нялх хүүхдийг өдөр бүхэн хооллодог шиг ардчилал, эрх чөлөөг үргэлж тордож, муу муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог. Хуулийн тэгш хэрэгжилтийн орчинд ардчилал хөгждөг. Авлига хээл хахуулиас болж бүтэлгүйтсэн ардчилал олон бий. Хуучин социалист дэглэмийн үед төр засаг эрх мэдэлтэнд үйлчилдэг байсан. Харин өнөөдөр төр маань ард иргэдийнхээ ашиг сонирхолд үйлчилдэг болжээ. Улстөрчдийн эрх ашгийг бус иргэдийн эрхийг хамгаалах ёстой. Бид Авлигатай тэмцэх газрыг байгуулж, авлигын эсрэг хууль дүрмийг санаачилсан. Ингэж дорвитой тэмцэхгүй бол бид ардчиллыг хэчнээн сайхан хөгжүүлсэн ч амжилт олохгүй.
2013-11-20lekts_big2
2013-11-20lekts_big2

Би эмэгтэйчүүдийг улс төрд оруулах, улс орны хөгжлийн асуудалд шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцуулах нь зүйтэй гэж боддог. Учир нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс илүү хариуцлагатай, шударга зан чанар байдаг. Би үүнийг ээжээсээ сурч мэдсэн. Эмэгтэй хүн бүрт эх хүний өгөөмөр энэрэнгүй зан, аливаа зүйлийг шударгаар тэнцүү хуваалцах гэсэн эрмэлзэл байдаг. Иймээс эмэгтэй хүнийг улс төрд оролцуулснаар тэд ард иргэдэд баялаг хүртээх тал дээр бусдаас илүү хариуцлагатай, санаачилгатай ажиллаж чадна гэдэгт найддаг. Хүүхэд нь өлсөж ядраад гэртээ ирэхэд ааваас түрүүлж ээж нь мэдээд хоол цай өгдөг шүү дээ. Үүний нэгэн адилаар өлсөж ядарсан ард түмнээ хайрлаж хамгаалах асуудалд эмэгтэй хүний нинжин сэтгэл шингэсэн төрийн бодлого байх ёстой.

Хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд бид анхаарал хандуулах ёстой. Энэ бодлогын дагуу бид дипломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хуучин социалист дэглэмийн үед энгийн иргэдэд гадаад паспорт олгодоггүй байлаа. Зөвхөн эрх мэдэлтнүүд болон томоохон албан тушаалтнууд гадаад паспорт авч болдог байсан. Харин бид үүнийг өөрчилж, иргэн бүрт паспорт олгохоор тогтсон. Үүний ачаар иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжих нь тодорхой юм.

Хуулийн хэрэгжилтийн талаар хэдэн үг хэлье. Би Америк зэрэг хөгжилтэй улс орны жишээг татахгүй. Монголын хувьд бүр Чингис хааны үед Их Засаг хэмээх хуулинд захирагдаж, ард иргэд нь хуулиа дээдлэн эрх тэгш биелүүлдэг байсан түүхтэй. Иймээс бид хуулийн тэгш хэрэгжилтийн тал дээр гадаадын туршлагаас гадна улс орныхоо агуу түүхийг эргэн хардаг. Мьянмарын зүгээс Монголын туршлагыг илүүтэй сонирхож байгаа нь оновчтой сонголт ч байж магадгүй. Учир нь Монголын ардчиллын туршлага бол бусдаас давуу талтай. Бидний явж өнгөрсөн зам тод хэвээр байгаа. Бидний хүрсэн амжилт бүтээл тодорхой, бидний хийсэн алдаа дутагдал ил тод байгаа” гэв.

Лекцийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч оролцогчдын асуултад хариуллаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 47 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 цаг 21 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 5 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 28 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 53 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    8 цаг 17 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    8 цаг 19 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 46 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    10 цаг 15 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    10 цаг 18 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 59 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 57 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    12 цаг 10 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    12 цаг 19 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 41 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 8 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    13 цаг 8 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    13 цаг 8 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    13 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК