Долоо хоног бүрийн пүрэв гаригт Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг.Энэ удаагийн уулзалт өнөөдөр Төрийн ордны А танхимд 12.30 цагт болно. Тус уулзалтаар Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгдөг билээ.



















































