Энэ сарын 24-нд МАХН-ын Бага чуулган болох гэж буйтай холбогдуулан тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, Цогтбаатар мэдээлэл хийлээ. Мөн сүүлийн үед хэвлэлээр намын дарга Н.Энхбаярын огцруулах тухай мэдээлэл гарсантай холбогдуулж зарим нэг тайлбарыг өгсөн юм. МАХН-ын удирдлагуудын зүгээс Н.Энхбаярыг намын даргын албанаас огцрохыг шаардсан захидал илгээсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарсны дагуу МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд МАХН-ыг хагалан бутаргах, үйл ажиллагааг нь ямар нэг байдлаар харлуулах зорилгоор гүтгэлгийн чанартай мэдээ материалыг сүүлийн хэд хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим хуудсаар тарааж байгаад харамсаж байна. Манай намын гишүүдийн зүгээс намын удирдлагад ямар нэгэн захидал, зөвлөмж ирүүлэх бус харин шудрага ёсны төлөө улам нягтарч ажиллаж байна. МАХН-ын үйл ажиллагааг сааруулах, цаашилбал МАХН-ыг удирдлагагүй болгох, үгүй хийх зорилготойгоор уг ажлыг зохион байгуулж байна гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн энэ сарын 24-нд болох намын Бага хурлаар хоёр үндсэн асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ дуулгалаа. Бага хурлаа нэгдүгээрт 2013 оны намын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх бол хоёрдугаарт Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаараа үр дүнгийн хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Т.Хулан

























































Сэтгэгдэл (3)