
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан. Тэгвэл О.Баасанхүү гишүүн энэ хуултд тамхи үйлдвэрлэгч нарт ашигтай өөрчлөлт оруулахаар гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлжээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх, тамхи үйлдвэрлэгчидийн хандив тусламжийн үйл ажиллагааг дэмжих тухай заалт нэмж оруулахаар зүтгэж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Энэ хуулийг УИХ-д батлуулах явцад маш олон лобби орж ирсэн. Нэр бүхий гишүүдийн зүгээс дээрхи заалтуудыг хуулиас хасах саналууд орж ирж байсан. Энэ гишүүд дотор О.Баасанхүү гишүүн ч байсан. О.Баасанхүү гишүүн тамхи үйлдвэрлэгчдийн лоббид автсан байна. Ёс зүйтэй байгаа ч гэж хэлмээр байна" гэжээ. Түүний хэлснээр О.Баасанхүү гишүүн дээрх өөрчлөлтийг дэмжүүлэхийн тулд зарим гишүүдэд худал хэлж 40 гаруй гарын үсэг цуглуулсан байгаа аж.
Сэтгэгдэл (1)