
Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйд эсрэг саналтай байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх, мөн тамхи үйлдвэрлэгчдийн хандивыг дэмжих зэрэг өөрчлөлт оруулахаар гарын үсэг зуруулж байгаа юм. Үүнийг Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн ач холбогдлыг алдагдуулна хэмээн эсэргүүцэж байна.
Хэвлэлийн бага хурал Төрийн ордонд 12.00 цагт болно.
Сэтгэгдэл (1)