УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт нарын гишүүдийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцэж, хариу өгчээ. С.Бямбацогт нарын зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг л байнгын хороонд харьяалагдаж байхад АН болон "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд гурван байнгын хороонд орох эрхтэй байгаа нь шударга бус гэж үзэж, гомдол гаргасан юм.Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат үүнд хариу өгөхдөө "Өмнө нь гарсан шийдвэр зөв. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хугацаандаа байнгын хороонд орох өргөдлөө өргөн бариагүй" гэсэн тайлбар өгсөн байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцээс МАН-ын бүлгийн гишүүд нэг, бусад бүлгийн гишүүд гурван байнгын хороонд багтаж байгаа нь хуулийн дагуу гэсэн дүгнэлт гаргажээ.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (7)