
Өчигдөр Дээд шүүх хуралдаж, Лениний музейн барилга нь МАН-ын биш төрийн өмчийнх гэдгийг баталсан шийдвэрийг дахин гаргасан. Мөн Үндсэн хуулийн цэцээс МАН-ын бүлгийн гишүүд ганцхан байнгын хороонд харьяалагдах эрхтэй байгаа нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийлээ. Тэгвэл дээрх хоёр шийдвэртэй холбоотойгоор өчигдөр шөнө МАН-ынхан хуралдсан байна. Уг хуралд тус намын Удирдах зөвлөлийн хурал, УИХ дахь бүлгийн гишүүд, намын төв аппаратынхан өргөн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Гэхдээ шөнө дунд хүртэл үргэлжилсэн уг хурлаар ямар шийдвэр, чиглэл гаргасан нь одоогоор тодорхойгүй байна.