УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцууллаа. Үүний дараа Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд үдээс өмнөх чуулган завсарлах төлөвлөгөөтэй байна.



















































