
Улсын дээд шүүхээс Лениний музейн барилгыг төрийн өмчид харьяалагдах ёстой гэсэн шийдвэрийг дахин гаргаад байгаа билээ. Тэгвэл МАН-ын гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрхзүй аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд нар оролцох юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон УИХ дахь бүлгийн гишүүд өчигдөр энэ асуудлаар хуралдсан байна.
Хэвлэлийн бага хурал Тусгаар тогтнолын ордонд 13.00 цагт болно.