Ерөнхий сайд Н.Алтанхуяг бизнес эрхлэгчидтэй өнөөдөр уулзана. Энэ үеэр Монгол улсад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд Монгол улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх юм байна.Уулзалт 14.00 цагаас Төрийн ордонд болно.


















































