
УИХ-ын нэгдсэн чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцсэн ч МАН-ын зүгээс энэ асуудлаар завсарлага авлаа. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт тав хоногийн хугацаатай завсарлага авснаар дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барисан Хилийн боомтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжихийг "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцогт бусад гишүүдэд уриаллаа. Уг төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Батчимэг хийж байна.