
Хилийн боомтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд хилийн боомтууд дээр эдийн засгийн чөлөөт боомт байгуулах тухай санал багтаж байгаа юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг "Хилийн боомт бол зөвхөн хил нэвтрэх биш эдийн засгийн хөгжлийн бүс гэж үзэн хөгжүүлдэг дэлхийн жишиг байдаг. Олон улсын боомтууд дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Ингэвэл хилээр дотогш нэвтрэх болон эдийн засгийн бүс рүү орох хяналт шалгалтыг тус тусад нь болгоно. Шалган нэвтрүүлэх бүсийг хяналт шалгалтын бүс гэж тогтоох санал орсон" гэв.
Мөн уг хуулийн төсөл Боомтын захиргаа байгуулах асуудал орсон бөгөөд энэ байгууллагыг ЗГХЭГ хариуцна гэж заасан байгаа юм. Үүнийг М.Батчимэг гишүүн тайлбарлахдаа "ЗГХЭГ одоо боомтын ихэнхи асуудлыг хариуцдаг. Аппарат, бүтэц нь байгаа учраас ЗГХЭГ харьяандаа авах нь зүйтэй гэж үзлээ" гэсэн юм.