Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

2013-11-22
0
ЖИРГЭХ

 20131122vietnam   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар энэ сарын 21-нд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд  А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүс байлцлаа.

БНСВУ-ын талаас Шадар сайд, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Чыөнг Гуанг Хань, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэлцээний үеэр хэлэхдээ “Монгол Улсын Хууль зүйн яам, Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны хооронд харилцаа тогтож байгаад бид баяртай байдаг. Хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын харилцааг хөгжүүлэхэд Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны хоорондын Засгийн газар хоорондын хуралдаан Ханой хотноо өнгөрсөн гуравдугаар сард амжилттай болж өнгөрсөн. Энэхүү хуралдаанаар хэлэлцсэн зүйлүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Вьетнамын Үйлдвэр, худалдааны яам хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хүнд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Хамтарсан хүнсний үйлдвэр байгуулах төслүүдийг дэмжиж ажиллах болно.

Монгол Улс татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийхээр бэлтгэж буйтай холбогдуулан далд эдийн засгийн нөлөөг бууруулах, түүн дотроо бэлэн мөнгөний гүйлгээнд татварын зорилгоор хяналт тавьж буй арга, туршлагыг судлах, төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зэрэг асуудлаар хоёр улсын Сангийн яамд болоод харъяа агентлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна.

Залуу үеийнхэнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, ард түмний түүх, соёл урлагийг сурталчлан таниулах шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлээр сэтгүүлч, хэвлэлийн ажилтан солилцох, уран зохиол, түүх, соёлын бүтээгдэхүүнийг харилцан сурталчлах талаар хамтран ажиллах боломжтой байна.

Монголын мал 50 сая гарсан. Бид Вьетнамд хөлдөөсөн мах нийлүүлэх боломж байна. Вьетнамд эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Иймээс бид энэ салбарт хамтарч, Монголын эм үйлдвэрлэх төслүүдийг дэмжих боломжтой.

Уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Энэ удаагийн айлчлалаар надтай хамт бизнесийн олон төлөөлөгч ирсэн. Хоёр талын бизнесийн уулзалт амжилттай болно гэж итгэж байна. Бид цаашид Улаанбаатар-Бээжин-Ханой чиглэлд нислэг хийдэг болбол хоёр орны харилцаанд томоохон түлхэц болно гэж үзэж байна. Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Танай Засгийн газрын зүгээс Монголын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, үүний тоог улам нэмэгдүүлж байгаад бид баяртай байдаг. Соёл, спортын салбарт хамтран ажиллаж, төлөөлөгчид харилцан солилцох боломж бий. Аялал жуулчлалын салбарт харилцаагаа өргөжүүлэх боломж байна. Улаанбаатар Ханой хотын хооронд шууд харилцаа тогтоож, хот тохижилтын тал дээр туршлага солилцох боломжтой.

Олон улсын тавцанд бид харилцан бие биенээ дэмжиж ирсэнд баяртай байдаг. Монгол Улсын АПЕК-т элсэх зорилго хэвээр байдаг. Мөн АСЕМ-ын хүрээнд Монгол Улс яриа хэлэлцээний түнш болох сонирхолтой байгаа. Эдгээрт та бүхний дэмжлэг хэрэгтэй байгааг уламжилъя. НҮБ-ын хүрээнд манай хоёр орон харилцан бие биенээ дэмжих нь чухал байна. Бидний энэхүү уулзалт хоёр орны цаашдын харилцаанд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Вьетнам Улсын нэрээ дэвшүүлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2020-2021 оны сонгууль, Монгол Улс нэрээ дэвшүүлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуулиар харилцан бие биенээ дэмжих, мөн 2016-2018 оны НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд Вьетнам Улс нэрээ дэвшүүлэхэд бид дэмжихээ илэрхийлж байна.

БНСВУ-ын эрхэмсэг Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Таныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байна. Мөн Вьетнамын төр засгийн бусад төлөөлөгчдийг Монголд урьж байна. Вьетнамын төр засаг, ард түмэнд улс орноо хөгжүүлэх их үйлстээ улам илүү амжилт олохыг хүсэн ерөөе” гэв.

БНСВУ-ын эрхэмсэг Ерөнхийлөгч Чыонг Тан Санг “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө ярьж хэлсэн санал санаачлага бүрийг бид дэмжин ажиллах болно. Ингээд Таныг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохыг урьж байна” гэв.

Мөн уг айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар Монгол Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд энэ сарын 21-нд оролцов. БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон БНСВУ-ын Шадар сайд нар, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь  БНСВУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр болон БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Чыөнг Гуанг Хань нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалах яам хооронд Харилцан Ойлгоцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд, дэслэгч генерал То Лам нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

Монгол Улсын Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа, БНСВУ-ын Газрын тос, байгалийн хийн группын Ерөнхийлөгч До Вань Хау нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Дараа нь хоёр орны Ерөнхийлөгчид хамтран хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 46 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 цаг 21 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 5 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 28 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 53 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    8 цаг 17 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    8 цаг 19 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 45 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    10 цаг 15 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    10 цаг 18 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 58 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 57 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    12 цаг 10 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    12 цаг 19 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 41 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 8 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    13 цаг 8 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    13 цаг 8 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    13 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК