Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан гишүүний асуулгын хариуг сонслоо

2013-11-22
0
ЖИРГЭХ

    батзанданУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаар”,Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаар”, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “ Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг тус тус сонслоо.

    Хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн сайдын хариултыг сонсов. Тэрээр, “ Хүн амын дунд хүнд металл, эмийн бодис, ахуйн химийн бодис, техникийн шингэн, хүчил шүлт, спиртийн бүтээгдэхүүний хордлогын цочмог болон архаг, амь насанд аюултай хэлбэрүүдийн эзлэх хувь ихэсч, хавсарсан хордлогын тохиолдлууд нэмэгдэж байгааг харгалзан Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтцэд байгуулсан. Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 10 хүн ажиллаж, хор судлалын лабораторийн хүчин чадлыг жил тутамд бэхжүүлж үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын багцаас 2011 онд 64.4 сая, 2012 онд 95.1 сая, 2013 онд 100.1 сая төгрөгөөр бэхжүүлсэн. Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн, тус төвийн бүтцэд Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийг байгуулж, тус төвийн хор судлал, шим тэжээл, орчин зэрэг лабораториудыг нэгдсэн удирдлагаар хангаж багаж тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хүчин чадлаар нь ашиглан чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттай авч байна” гэлээ.

    Гишүүдийн зүгээс хордлогын 55 хувь нь эмийн, 8 орчим хувь нь архины хордлого байгаа талаар ярьж байгаа. Энэ бол яах аргагүй Эрүүл мэндийн сайдын хариуцаж анхаарч ажиллах асуудал мөн. Сайдын хариултаас харахад ерөнхийдөө ажил хийж, хөрөнгө мөнгө зарцуулсан, бүтэц зохион байгуулалт хийсэн талаар ярьж байгаа ч үр дүн ямар байгаа нь тодорхой бус байна гэсэн шүүмжийг хэлж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд хордлогоор эмчлүүлэхээр ирж байгаа иргэдийн тоо, нас барагсдын тоо буурсан эсэх, мөн хордлогоос хамгаалах, архинд дондохоос сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар хөндсөн юм. Эрүүл мэндийн сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “ Хордлогын асуудал бол эрүүл мэндтэй холбоотой маш хүнд асуудал болчихоод байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш улс орны хэмжээнд яригдах асуудал. Өнөөдөр сайдын болон мэргэжлийн хүмүүсийн хариултаас харахад хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогыг эмчлэх, хордлогыг илрүүлэх нэгдсэн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Сайд өөрөө энэ талаар хэллээ. Архины хордлого, эрүүлжүүлэх асуудлын талаар Эрүүл мэндийн болон Хууль зүйн яам дундаа нэгдсэн журам шийдвэр гаргах гэж байгаа гэлээ. Үүнээс харахад нэгдсэн удирдлага, хяналт, тогтолцоо байхгүй болох нь харагдаж байна. Иймд энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар миний бие УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Иймээс эмийн, химийн бодисын, архины хордлогоос урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх болон бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр саналаа өгөхийг уриаллаа.

    Үүний дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Ж.Батзандан гишүүний асуулгад өгсөн хариултдаа, “ Химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах зорилгоор өмнө нь “онцгой хортой” ангиллын бодисын зөвшөөрлийг БОЯ, бусад ангиллынхныг аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ҮХЯ, УМХГ, ЭМЯ-аас олгодог байсныг 2007 оноос эхлэн зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага химийн бодисын аюулгүй байдлыг хангаж ашиглах, хадгалах нөхцөл бүрдүүлсэн аж ахуйн нэгжид олгодог боллоо. Тэдгээрийн ашиглалт хадгалалтад хяналтын байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалтыг хийж, зөвлөгөө өгөн гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Мөн химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах хяналтыг сайжруулах, хууль бус импортыг зогсоох зорилгоор химийн бодисыг түр болон байнгын 18 боомтоор улсын хилээр нэвтрүүлж байсныг цөөлж, үндсэн 6 боомтоор нэвтрүүлдэг болсон” гэв.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “ Монгол Улсын хэмжээнд химийн болон аюултай бодисын үзлэг тооллого сүүлийн жилүүдэд явагдаагүй гэдэг нь харагдаж байгаа. Сайд явагдах шаардлагагүй, тодорхой хяналтад орсон гэж хэлж байна. Асуулт тавьсан гишүүдийн байдлаас харахад Монгол Улсын хэмжээнд химийн хорт бодис хараа хяналтгүй , их хэмжээгээр суурьшлын бүсэд хадгалагдаж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ асуудалд нэгдсэн менежмент, нэгдсэн удирдлагын тогтолцоо байхгүй байна. Улаанбаатар хотод 20 тонн гүнцэл байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, Байнгын хороод, Ажлын хэсэг тогтоочихсон байгаа. БОЯ энэ асуудлыг анхааралдаа аваад нэг тийш нь болгохгүй бол энэ 20 тонн гүнцэл 500 сая хүнийг хордуулах хэмжээний хор уршигтай гэдгийг зориуд хэлье. Аюултай хог хаягдлын үйлдвэрээ яаралтай байгуул. Засгийн газарт энэ чиглэлийг УИХ-аас байнга өгдөг боловч өнөөдрийг болтол аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу хадгалах үйлдвэрийг бариагүй байгааг шүүмжилж,  энэ үйлдвэрийг яаралтай бариулах хэрэгтэй гэсэн юм. Мөн мэргэжлийн боловсон хүчинд анхаарах хэрэгтэйг санууллаа.

    Эцэст нь Ж.Батзандан гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “ Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг БОНХ-ийн сайд С.Оюун танилцуулав.

    Танилцуулгад дурдагдсанаар, “ 2003 онд хүнсний хордлого их гарсантай холбогдуулан ДЭМБ-ын санаачлагаар Хордлого мэдээлэл тандалтын төвийг ЭТГ-ын харьяанд байгуулсан боловч бүтцийн өөрчлөлтөөр 2005 онд татан буулгасан, 2005 онд эмийн хордлого даамжирснаас үүдэн Эмийн хордлогын мэдээллийн сан байгуулсан боловч 2006 онд татан буулгасан. 2009 онд химийн бодисын хордлого ихээр гарсантай холбогдуулан ДЭМБ-ын зөвлөхүүдийн удаа дараагийн зөвлөгөөний дүнд Хор судлалын төвийг байгуулсан боловч 2012 онд мөн татан буулгасан байна. Энгийн иргэдийн амьдралд химийн болон цацраг идэвхт бодисын хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед эдгээр бодисын хор нөлөөг судлах дагнасан чиг үүрэг бүхий хараат бус, тогтвортой ажилладаг үндэсний хэмжээний нэгдсэн төв байгууллага өнөөдрийг хүртэл Монгол Улсад байхгүй байсаар байна. Ийм ч учраас хамгийн сүүлд “Химийн бодисын үзлэг, тооллого”-ыг 2007 онд хийснээс өөр энэ төрлийн албан ёсны судалгаа, шинжилгээ хийгдээгүй байсаар даруй 6 жилийн нүүрийг үзэж байгаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ачу (194.230.155.131)
    Энэ Оюун гээч нь бас сайд хийж байгаа юмуу?Удвал Энхбаярыг үхүүлчихгүйн төлөө хамгаа хаяж хамгаалсан харин энэ эмэгтэй ахынхаа төлөө юу ч хийхгүй өдий хүрлээ гэж би харамсаж байна.Тэр хүн ардчилал гээчийг хийх байсан даанч одоо алага.Хаачиснийг ардчилагч гэж өөрсдийгөө нэрлэгчүүд мэдэж байгаа.Цаазын ялыг болиулдаг учиртай байхөө
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 23 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 58 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 42 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 5 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 30 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 54 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 56 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 52 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 55 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 36 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 34 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 47 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 56 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 18 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 45 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 45 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 45 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК