Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д хийсэн төрийн айлчилсан. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорндын хэлэлцээрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



















































