
МАХН-ын Бага чуулган яг одоо тус намын төв байранд болж байна. Бага хурал хаалттай болж байгаа бөгөөд 2013 онд МАХН-аас төлөвлөж явуулсан арга хэмжээнийхээ хэрэгжилтыг авч хэлэлцэж байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үйл ажиллагааныхаа алдаа оноо амжилт үр дүнг авч хэлэлцэх юм байна.
Тэд мөн он дөнгөж гаргаад Их хурлаа зарлан хуралдуулна. Их чуулганаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, МАХН-аас УИХ-д нэр дэвшихдээ тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтыг авч хэлэлцэж дүгнэх аж.
Т.Энхэлээ