Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Батчимэг: Энэ ажил бидний урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болоосой

2013-11-24
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүд бидний урилгыг хүлээн авч чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд та бүхэнд дахин чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
DSC_64_6-Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт дээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хэлсэн үг-

   Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүд бидний урилгыг хүлээн авч чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд та бүхэнд дахин чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

   Эмэгтэйчүүд бидний хувьд үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн гээд бүхий л төрлийн ялгаанаас үл хамааран гэр бүл, үр хүүхдийн маань сайн сайхан, улс орны амгалан тайван амьдрал хамгаас чухал байдаг билээ. Тийм ч учир хаана улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна, тэнд амьдралын чанар сайжирч, ахиц дэвшил гардаг гэдгийг цаг үе харуулж байна.

   Дэлхий ертөнц даяаршиж, хил хязгаарын зааг ялгаа улам бүдгэрч буй өнөө үед энх тайван, хөгжил дэвшлийг улсын хилээр зааглах боломжгүй болжээ. Та биднийг холбогч нийтлэг үнэт зүйлсийн төлөө үр дүнтэй, ойр дотно хамтран ажиллах нь бидний ирээдүйн сайн сайхны баталгаа болно гэж үзэж байна.

  Боловсрол. Энэ бол, хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч, амар амгалан амьдралын үндэс, ядуурлыг бууруулах гол арга хэрэгсэл юм. Тэр тусмаа охид, эмэгтэйчүүдийн боловсрол, түүний хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь дэлхий нийтийн хэмжээнд гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө хийх хамгийн чухал алхам хэмээн тооцогдож байна. Тиймээс бид боловсролын тухай яриа бол Та биднийг нэгтгэх, аливаа ялгаагаа даван туулж, хамтдаа урагшлах боломжийг олгох чухал асуудал гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

  Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний салбар байгууллагуудаас охид эмэгтэйчүүдийн боловсрол, тэгш эрх, оролцооны асуудлыг онцгойлон үзэж, анхаарал хандуулж байгаа нь нэн сайшаалтай. Тиймээс Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид бид энэ нэгдмэл сэдвийн дор хуран цуглаж, харилцан туршлагаа хуваалцаж, бүх нийтийн боловсролыг хөгжүүлэх үйлсэд хамтын хувь нэмрээ оруулах талаар санал солилцож байгаа нь ихээхэн утга учиртай, чухал үйл явдал болж байна.

   Монгол Улсын хувьд нийт хүн амын 51,7%, хөдөлмөрийн насны хүн амны 50,4%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64%, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66%, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71,3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

  Зүүн хойд Азийн улс орнууд боловсролын салбараа улам хөгжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүд охидын боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах олон санал санаачилгыг гарган хэрэгжүүлж байна. Тэдгээрээс заримаас дурдвал, БНХАУ, ОХУ Үндсэн хууль болон Боловсролын тухай хуулиуддаа бүх түвшний боловсрол эзэмшихэд охид эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах суурь заалтуудыг тусгаж өгчээ. ОХУ өөрийн Боловсролын үндэсний номлол болон боловсролын шинэчлэлийн баримт бичгүүдэд эмэгтэйчүүдийн боловсролыг тусгайлан авч үзсэн байна. Хятадын Хүүхдийн сан, Залуучуудын сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Итгэл”, “Хаврын цоморлиг” зэрэг төсөл хөтөлбөрийн хүрээнд сургууль завсардсан охидыг хичээлдээ эргэн ороход санхүүгийн болон бусад талын туслалцаа үзүүлж байна. БНАСАУ-д нийгмийн амьдралын бүхий л хэсэгт, түүн дунд боловролын салбарт ч эмэгтэйчүүдийн эрхийг хангахад үе үеийн төр засгийн удирдлагууд ихэд анхаарч иржээ. БНСУ-д Хүйсийн тэгш эрхийг хангах асуудлыг эрхэлсэн тусгай яам байгуулагдан, эмэгтэйчүүдийн оролцоо, боловсролын асуудлыг хариуцан ажиллаж байгаа сайхан туршлага байна.

  1995 онд БНХАУ-ын Бээжин хотноо НҮБ-ын манлайлал дор зохиогдсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV Их хурал нь дэлхийн эмэгтэйчүүдийн эрхэмлэх зүйлсийг тунхаглаж, бидэнд учирч буй нийтлэг бэрхшээл сорилтууд, тэдгээрийг даван туулах арга замыг тодорхойлсон, дэлхий даяар эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ болсон.

  Тиймээс энэ завшааныг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Катар Улсаас Дэлхийн эмэгтэйчүүдийн V Их хурлыг 2015 онд зохион байгуулахаар санаачилга гаргасныг Монгол УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд бид гүнээ талархан дэмжиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Мөн энэ чуулга уулзалтад оролцогч Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид та бүхэнд энэ хурлыг санал нэгтэй дэмжиж, цаашилбал бүс нутгийн түвшинд байр суурь, дуу хоолойгоо нэгтгэн оролцохыг энэ хүндэт индрээс уриалж байна.

  Мөн энэ удаагийн чуулга уулзалт бидний хувьд нэг удаагийн арга хэмжээ бус, Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын сүлжээ байгуулагдах эхлэл, бидний урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болоосой гэж хүсч байгаагаа онцлон тэмдэглэе. Энэ талаар чуулга уулзалтад оролцогчид Та бүхнээс тодорхой санал, санаачлага гарна гэдэгт итгэж байна.

  Эцэст нь энэ удаагийн арга хэмжээ Та бидэнд албан ажлын төдийгүй хувь хүмүүс хооронд найз нөхдийн нөхөрсөг дотно харилцааг хөгжүүлэх сайхан боломж олгоно гэж итгэж байгаагаа илэрхийлье.

   Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

   Монгол Улсад тавтай зочлоорой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 23 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 58 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 42 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 5 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 30 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 54 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 56 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 52 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 55 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 36 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 34 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 47 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 56 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 18 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 45 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 45 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 45 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК