
МАХН-ын Бага хурал яг одоо тус намын байранд нь үргэлжилж байна. Уг хурлаар хууль зөрчсөн олон үйлдлийг тус намын удирдлагууд хийж байгаа талаар зарим гишүүд ярьж байна. Тодруулбал, тус намын удирдлагууд болох МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар нар үгсэн хуйвалдаж чуулганы дэгийг зөрчин, МАН-ын гишүүдийг Бага чуулганы гишүүнээр сонгон МАХН-ын анхны гишүүдийг хассан гэнэ. Бага хурлын гишүүнээс нийтдээ 40 гаруй хүн хасагдсан бөгөөд үүнд улстөр судлаач Л.Эрдэнэтуул, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч н.Оюунбилэг зэрэг хүмүүс багтсан байна.
Уг хууль бус үйл ажиллагааг намын Н.Энхбаяр огт мэдээгүй гэлээ. Тэгэхээр түүнийг эзгүйд Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс уг үйлдлийг гардаж хийж байгаа гэв.
МАХН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байгаа бөгөөд харуул хамгаалалт ч өндөр байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)