Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд олноороо ажиллах болсон нь дэвшил юм

2013-11-24
0
ЖИРГЭХ

  DSC_64_1 Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүсэн ерөөе.

   Хатагтай ноёд оо,

 Өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна.

  Манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна. Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа.

  Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

  Энэ удаагийн чуулга уулзалт боловсролын сэдвээр чуулж, Зүүн хойд Азийн хөгжилд хамгийн их ач холбогдол бүхий энэ чухал сэдвийг хөндсөн нь залуу үеийг энх тайванч, эх оронч, хүлээцтэй, бусдын үзэл бодлыг хүндэлдэг, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх чадвартай болгон хүмүүжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна.

  Хүүхэд залуучуудыг ийм хүмүүжлээр хүмүүжүүлэхэд гэр бүл, ялангуяа эх хүний үүрэг онцгой нөлөөтэй. Иймээс гэр бүлийн тулгуур болсон эмэгтэй хүн, эх хүн байхын зэрэгцээ парламентын гишүүний хувьд боловсролыг бүх нийтэд хүртээлтэй, хүний төлөвшилд чухал үүрэгтэй салбар болгож хөгжүүлэхийн тулд Та бүхэн их зүйлийг хийж чадна гэж итгэж байна.

  Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид бүс нутгийнхаа, цаашилбал дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэн хамтарч ажиллавал Та бүхний нөлөө, дуу хоолойны эрч хүч хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй.

  Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.

 Өнгөрсөн 2012 онд манай улсын санаачилгаар НҮБ «Ардчиллын боловсрол»-ын тухай тогтоолыг санал нэгтэй баталсан. Энэ тогтоолыг НҮБ-ын гишүүн бүх орон, түүний дотор Зүүн хойд Азийн бүх улс орнууд дэмжсэн. Энэ дэмжлэгт бид гүнээ талархаж байдгийг энд онцлон тэмдэглэе.

  Мөн хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг санал нэгтэй баталлаа.

  Дээрх хоёр тогтоолын үндсэн санаа бол Та бүхний энэ чуулга уулзалтын зорилготой нийцэж байгаа гэж бодож байна.

  Дараагийн нэг чухал сэдэв бол 1995 онд БНХАУ-ын Бээжин хотноо хуралдсанаас хойш дахин хуралдаагүй Эмэгтэйчүүдийн дэлхий дахины Бага хурлыг сэргээх асуудал юм. Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүн, тухай үеийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Катарын элчин сайд Нассир ал-Нассер нар 2011 онд гаргасан байдаг.

  Та бүхэн энэ Бага хурлыг сэргээн хуралдуулах санаачилгын талаар санал бодлоо солилцож, дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна.

  Монгол Улсын парламентын даргын хувьд миний бие Та бүхний гаргасан санал, санаачилгыг Улсын Их Хурлаар дэмжүүлэхийн төлөө эмэгтэй гишүүдтэйгээ хамт чармайн ажиллах болно.

 Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын энэхүү чуулга уулзалт цаашид олон орон, бүс нутагт үлгэр дууриалал болж, эмэгтэйчүүд, түүний дотор эмэгтэй удирдагчдын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны нэг чухал бүтэц болж өргөжинө гэж итгэж байна.

  Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсч, Та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 23 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 58 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 42 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 5 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 30 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 54 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 56 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 52 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 55 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 34 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 47 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 56 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 18 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 45 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 45 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 45 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК