
АН дотор А.Муратаар ахлуулсан шинэ жигүүр байгуулагдсан билээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсны нэртэй болоогүй, тамга тэмдгээ баталгаажуулж чадаагүй байна. Учир нь АН-ын дүрэмд фракц, жигүүрийн асуудлыг тодорхой тусгаагүй байдаг аж. Шинэ жигүүрийнхэн "Ардчилсан намын жигүүр" гэдэг нэрийг авах саналтай байгаа ч намаасаа зөвшөөрөл авах ёстой болж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийнх нь хариу ирээгүй байгаа учраа тус жигүүрийнхэн "болохгүй бол Бодоо Ардын намын тамга сийлдэг шиг юм болох байх" хэмээн хүлээж суугаа аж.
МАН дотор жигүүр байгуулахад ямар нэг саад байдаггүй бол Ардчилсан намын шинэ жигүүрийнхэн олон шат, дамжлагыг хүлээж, албан ёсны нэртэй болж чадахгүй л байна.
Сэтгэгдэл (4)