Төрийн ордонд АН болон МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд Ч.Улаан, Сангийн дэд сайд С.Пүрэв нар оролцож мэдээлэл хийж байна. Энэ долоо хоногт Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх тул бүлгийн гишүүд ийнхүү байр сууриа нэгтгэж байна.



















































