
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, үндсэн хоёр асуудал хэлэцэн шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай боловсруулж буй хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хуралд Сангийн сайд Ч.Улаан, дэд сайд С.Пүрэв нар оролцож дээрх хуулийн төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгчээ.
Үүний дараа АН-ын бүлгийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон байна.
Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг тус намын бүлгээс гаргахаар боллоо.
Т.Гэрэл