
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа нар БНСУ-ын Инчон хотод 2013 оны 9 сарын 27-ны өдрөөс 10 сарын 02-ны өдрүүдэд албан томилолтоор ажилласан.
Томилолтын баг “БНСУ-ын Инчон хотын нөхөрсөг хотуудын чуулган 2013 он” уулзалтад 16 хотын төлөөлөл, НҮБ-ын төлөөлөгчид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 1.062.000 /Нэг сая жаран хоёр мянга/ төгрөг, 400 /Дөрвөн зуу/ ам.доллар, 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ воныг нийслэлийн ЗДТГ-ын Гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)