Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал гишүүний талаар илэрхийлсэн бидний байр суурь хэвээр

2013-11-25
0
ЖИРГЭХ

    buleghuralУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2013.11.25/ ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Бүлгийн хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж буй талаар Сангийн яамны мэдээллийг сонслоо. Сангийн яамны мэдээлж буйгаар манай улсад  өрийн удирдлагыг зохицуулдаг бие даасан хууль  байхгүй. Энэ асуудлыг шууд болон шууд бусаар 10 гаруй   хуулиар зохицуулж ирсэн юм байна. Тиймээс хуулийн төслийг зайлшгүй боловсруулах ёстой гэж үзжээ.  Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд  Улсын болон Засгийн газрын өрийн хоорондын ялгааг хуульчилж өгсөн. Улсын өрийн хэдэн хувийг Засгийн газрын өр, хэдэн хувийг хувийн хэвшил эзэлж байгаа зэрэг нийгэмд бодитой мэдээлэл өгөх шаардлага байгаа аж. Харин бүлгийн гишүүдийн зүгээс  Монгол Улс өнөөдрийг хүртэл яагаад өрийн удирдлагын талаарх эрхзүйн орчноо бүрдүүлээгүй  байсан талаар санал солилцож, цаашид  Арчилсан намын бодлого эдийн засгийг тэлэх чиглэл рүү хандаж байгаа. Тэлж болно гэдгийг 2013 оны дотоод зах зээлийн өсөлтөөс харагдсан. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахыг дэмжиж,  ирэх сард багтаан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгалаа.

Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн зөв, зүйтэй санал гаргасан. Үүнд УИХ, Засгийн газартай холбоотой эрхзүйн орчны асуудал ч байсан. Тиймээс түүний гаргасан хууль эрхзүйн орчны талаарх саналыг Ардчилсан  намын бүлэг дэмжиж, ойрын хугацаанд хэлэлцэх зүйтэй гэж үзэв. Монголын ирээдүй, нийгэм эдийн засгийн хувьд чухал ач холбогдол бүхий  саналууд байсан учраас Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Түүнчлэн энэ асуудлаар  парламент дахь улс төрийн намуудтайгаа зөвшилцөж, бодлогын хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэсэн юм. Мөн энэ асуудалтай холбогдуулан бизнесийн орчинд үүсч буй хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн өөрчилж болох талаар гишүүд санал солилцов. Бизнесийн орчин хүндэрч байгаа, тэднийг  үйл ажиллагаагаа явуулахыг хавчиж байгаа талаар хөндлөнгийн мэдээ мэдээлэл явах болсныг анхаарч, бизнесийн орчныг аль болох тогтвортой явуулах эрхзүйн орчны шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзсэн юм.

Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал гишүүний талаар илэрхийлсэн бидний байр суурь хэвээр

Бүлгийн хуралдааны дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танай намын бүлэг хэлэлцсэн үү. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулийн   төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тодорхой саналыг бүлэгт танилцуулаагүй. Он гармагц Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл болоод, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, хэлэлцэнэ гэж бодож байна. Хамгийн гол нь парламентад суудалтай намууд нэг зөвшилцөлд хүрснээр энэ хуулийн төсөл батлагдана. Өнөөдрийн үйлчилж байгаа тогтолцоог хэвээр үлдээх үү, эсвэл можаритор 50, пропорциональ 50 хувь байх эсэх дээр тогтоогүй байна. Ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүддээ 50:50 хувь байхаар чиглэлийг өгсөн.

-Төсвийн тогтвортой байдлын хуулиар улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхгүй бол ирэх онд бүтээн байгуулалт зогсоно гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ тал дээр Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

- Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газрын өр, Улсын өрийг ялгаж өгсөн, Харин төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бид Улсын өрийн тухай ойлголтыг тодорхойлсон байсан юм. Дэлхийн банк Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58 хувь гэсэн хязгаарт байхад эдийн засгийн эрсдэл хүлээхгүй гэж дүгнэсэн. Бид энэ тоог  үндэслэсэн.  ДНБ-ий 40 хувь гэсэн нь гаднаас зээл авах асуудлыг хүчтэй хязгаарласан. Олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох үр дагавар авчирсан ч гэсэн бид гарцыг хайна.  Монгол Улсыг өрөнд оруулах тухай яриагүй. Харин Монгол Улсын эдийн засгийг тэлэх, үндсэн суурь бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийх үү эсвэл арван жилийн дараа юу гэдэг үзэл бодлын зөрүү байна гэж ойлгож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл болон Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин харах шаардлагатай гэсэн байр сууриндаа Ардчилсан намын бүлэг хэвээр байгаа. Тиймээс бид улс төрийн бусад намуудтайгаа зөвшилцөх шаардлага гарна. Өнөөдрийн байдлаар засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 31 хувьтай тэнцэж байгаа.  Энэ нь Монгол Улсыг дааж барахгүй өрөнд унагасан гэж үзээгүй.

-Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөгдсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаггүй байх санал нэлээд хүчтэй байсан.  Та бүхэн үүнтэй санал нэгдэж байна уу?

- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг салгана гэдгийг Ардчилсан нам хүлээн зөвшөөрсөн. Харин мөрдөх хугацааг 2016.07.01-ий өдрөөс гэж үзэж байгаа юм.

- Р.Амаржаргал гишүүний талаар Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт байр сууриа илэрхийлсэн. Та бүхний байр суурь өөрчлөгдсөн үү. Р.Амаржаргал гишүүнтэй тусгайлан уулзсан уу?

-Р.Амаржаргал гишүүний талаар илэрхийлсэн бидний байр суурь хэвээр. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэзээ хэлэлцэх вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн  асуудал болж үлдсэн.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.194.40)
    Ardchilal iim baidag yum uu ,bi ug n ardchilaliin demjigch baisan ymsan,nohoin baasnuud
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • ажиглагч (203.194.114.210)
    би аль чнамийн гишүүн биш намаар битгий талц үнэн нүүр царай нь харагдаж эхлэх гэж байх шиг байна
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.21.210)
    Үг үсгийн алдаагүй бичиж сурах болоогүй юу? МАН-хан
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    түүх буснуйлах гэсэн ардчилсан намын ***** тусгаар тогтнолын өдөр гэж байна уу?
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • эрдэнэбат гишүүнд (203.194.114.210)
    амаржаргалиййн хүсэлтиййг яагаад танай намийн бүлэг хүлээж авахгүй байна хүнийй эрхиййг зөрчөөд байгаа юм бишүү нөгөө талаар иймхэн асуудлийг шиййдэж чадахгүй дампуучихсан байгаа юм бишүү
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    -Р.Амаржаргал гишүүний талаар илэрхийлсэн бидний байр суурь хэвээр. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэзээ хэлэлцэх вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж үлдсэн.
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    1 цаг 22 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 57 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 41 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    6 цаг 4 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 53 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 55 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    8 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    8 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 54 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    12 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК