
Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал Бүгд найрамдах Сингапур улсад үргэлжилж байна. Ерөнхийлөгч өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нь зочилж, цэцэрлэг тарьжээ. Учир нь тус улсад албан ёсны айлчлал хийж буй төрийн тэргүүн нар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд заавал зочилж Сингапурын бэлгэдэл болсон цахирмаа цэцэг болон мод тарьж, түүндээ нэр өгдөг уламжлалтай ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд цахирмаа цэцэг тарьж, түүндээ өөрийнхөө нэрийг өгчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)