
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бол энэ парламентын хамгийн бага ярьдаг, олон нийтийн өмнө хамгийн цөөн харагддаг гишүүдийн нэг. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд "далд" байсан бол удахгүй тун сонирхолтой мэдээлэлтэйгээр олон нийтийн өмнө гарч ирэх нь. Учир нь тэрбээр Газрын тостой холбоотой ашиг сонирхлын зөрчлөө тулгасан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай гишүүдийг нэрлэнэ гэсэн ч усанд хаясан чулуу шиг таг чиг болсон. Тэгвэл Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж буй энэ үед лоббидож, ашиг сонирхлоо тулгаж байгаа гишүүдийг Х.Болорчулуун дэлгэж чадвал жинхэнэ "хэвлэлийн баатар" болох биз.
Сэтгэгдэл (4)