
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Руанда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Еүгене-Ричард Гасана нар гарын үсэг зурав. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Руанда Улсын Байнгын төлөөлөгчид захидал мөн илгээлээ.
Бүгд Найрамдах Руанда Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.