Монгол Улс Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа анхдугаар Үндсэн хуулиараа тунхаглан баталсаны түүхт 89 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагааг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Тусгаар улс байна гэдэг ямархан аугаа хувь заяа, бусдын өмнө гайхуулах бардамнал, өөртөө итгэх итгэл бас омогшил байдгийг монгол хүн бүр хэзээд умартах ёсгүй” гэдгийн онцоллоо. Түүнчлэн “Эх орны сөөм газар, атга шорооны төлөө төлж байсан их үнийг бид үеийн үед санан дурсаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж, түүний үнэ цэнэ, мөн чанарыг эд эс, оюун бодолдоо хадгалан тээж хойч залуу үедээ нэр төртэй залгамжлуулах ёстой” хэмээлээ.
Шүлгийн уралдаанд 54 яруу найрагч эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй 108 бүтээл ирүүлснээс 22 хүн шалгарч, өнөөдөр шүлгээ уншиж танилцуулж байна. Эдгээрээс таван байрт шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулах юм. Нэдүгээр байр 1 000 000 төгрөг, хоёрдугаар байр 500 000 төгрөг, гуравдугаар байр 250 000 төгрөг, тусгай байр 2 100 000 төгрөг тус тус өргөмжлөлийн хамт гардуулна.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (1)