
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг мөнгө тарааж, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүхээс үзсэн. Гэсэн ч СЕХ-ноос энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Тиймээс Увс аймгийн Тариалан сумын зарим иргэд маргааш Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас авсан нэг сая төгрөгөө буцаан өгч, СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт "Монгол ньюс" төвд болох юм.
Сэтгэгдэл (4)