Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Монгол, Хонконгийн бизнес уулзалтад оролцлоо

2013-11-29
0
ЖИРГЭХ

2013-11-28meet_bigМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс / ЗЗОБ/ Хонконгт хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Хонконгийн олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд энэ сарын 28-нд зохиогдсон Монгол, Хонконгийн бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.

Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлийн дарга Жак Со мэндчилгээ дэвшүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын талаар дурдлаа. Хууль эрх зүй, шүүхийн тогтолцоо, сайн засаглал тэргүүтэй нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг шинэчлэн хөгжүүлж буйг дагаад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэнийг онцоллоо. Энэхүү боломжийг ашиглан Монголд ирж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхийг Хонконгийн болоод бусад улс орны бизнес эрхлэгчдэд уриалав. Мөн Ерөнхийлөгч өөрийг нь дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг гадаадын шинэ түншүүдтэй хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллахыг уриаллаа.

Бизнесийн уулзалтын төгсгөлд Монгол, Хонконгийн худалдаа эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хоёр санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлийн орлогч захирал Бенжамин Чаунар нар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Мөн саяхан шинээр үүсгэн байгуулагдсан Монголын хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар, Хонконгийн хөрөнгө оруулалтын “Инвест Хонконг” агентлагийн дарга Саймон Галпин нар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.2013-11-28meet_big1

Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл нь (Hong Kong Trade Development Council) дотоодын болоод гадаадын жижиг дунд үйлдвэрлэгчдийн худалдааг дэмжих, үзэсгэлэн худалдаа, дугуй ширээний уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулах замаар хооронд нь холбож, түншийн харилцаа үүсгэхэд нь тусалж дэмжпэг байгууллага юм. Уг зөвлөл 1966 онд байгуулагдаж дэлхийд 40 гаруй төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг (Hong Kong Convention and Exhibition Center) эзэмшдэг бөгөөд жилдээ олон улсын хэмжээний 30 гаруй үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Зарим үзэсгэлэн худалдааны цар хүрээ нь Ази тивдээ болон дэлхийд тэргүүлдэг. Мөн дэлхийн томоохон дуудлага худалдааг энд зохион байгуулдаг. Тухайлбал, дарс болон үнэт эдлэлийн дуудлага худалдаа зэрэг дэлхийн хэмжээний арга хэмжээнүүд энд болдог.

 “Инвест Хонконг” нь дотоодын хөрөнгө оруулалтын орчинг дэлхийд сурталчлан таниулж, хөрөнгө оруулагчдыг татах зорилготой Засгийн газрын агентлаг юм. Уг агентлагийг 2000 онд байгуулсан бөгөөд гадаадын олон мянган компанийн төлөөллийг Хонконгт оруулж иржээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    2 цаг 44 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    3 цаг 2 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 9 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    3 цаг 18 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    4 цаг 25 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 42 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    5 цаг 27 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 3 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    6 цаг 33 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    7 цаг 57 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    8 цаг 2 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    8 цаг 20 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    8 цаг 23 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    8 цаг 52 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    9 цаг 12 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 13 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    9 цаг 30 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    9 цаг 44 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    9 цаг 47 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    9 цаг 57 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК