Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж МХЕГ-ын дүгнэлт, татварын болон аж ахуйн
нэгжийн хүсэлт, ҮХААЯ-ны саналыг үндэслэн нэр бүхий
таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.Үүнд:
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”,
-Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”,
-Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”,
-Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”,
-Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” зэрэг таван компани багтжээ.
Ийнхүү тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон дээрх шийдвэрийн хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон байна.



















































