Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Азийн парламентч бүсгүйчүүдийн амбици

2013-12-02
0
ЖИРГЭХ
    Зүүн хойд Азийн /Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд, Умард Солонгос/ парламентын гишүүн эмэгтэйчүүд өнгөрөгч долоо хоногийн эхээр Улаанбаатар хотноо  чуулж,  Боловсролоор дамжуулан Энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.
    Зүүн хойд Азийн /Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд, Умард Солонгос/ парламентын гишүүн эмэгтэйчүүд өнгөрөгч долоо хоногийн эхээр Улаанбаатар хотноо  чуулж,  Боловсролоор дамжуулан Энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв. Улстөрийн харилцан адилгүй тогтолцоо, итгэл үнэмшил, соёл, ёс заншил бүхий улс орны төлөөлөгчдийг нэгтгэсэн сэдэв нь  Боловсрол, хөгжил дэвшил, амгалан амьдралыг цогцлоох тухай байлаа. Ажиглагдсан адил төстэй өөр нэг зүйл бол улстөрч хүүхнүүдийн эрч хүч,  ухаалаг,  алсын хараатай байдал тэдгээрийн тавьсан илтгэл, хэлсэн үгээр илэрч байв.

Эмэгтэйчүүд улстөрд оролцон, олон нийтийн төлөө зүтгэх хүнд хүчир алба. Ялангуяа дорнын соёлт энэ бүс нутагт эрчүүдтэй өрсөлдөн Парламентын гишүүн болох нь өндөр босго. Боксын тулаанд илт илүүрхэж байж л ялалтыг авчирдаг манай тамирчидтай адил улс төрд эмэгтэйчүүд  давуу байж гэмээнэ сая өрсөлдөгчтэйгээ тэнцүү үнэлэгдэж урагшилдаг. Түүхээс харахад эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой бүх л ололт хямдхан  олдоогүй амаргүй  тэмцлийн үр дүнд бий болжээ.  Дөнгөж зуу гаруйхан жилийн өмнө Европийн  эмэгтэйчүүд “хагас иргэн” хэмээх статусаас “бүтэн” иргэнд  тооцогдож, сонгох эрхээ урт удаан тэмцлийн үр дүнд  олж авч байв. Мөн үеэр Нью-Иорк хотын цамцны үйлдвэрийн менежер нь 140 эмэгтэй ажилчнаа   ажлын байранд нь цоожилсноос гэнэт гарсан  түймрийн уршгаар  бүгд амь үрэгдэж,  дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ноцтой  тавигдсан бөгөөд  бидний мэдэх “Мартын-8” буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ хэрэг явдлаас улбаалан бий болсон байдаг.
DSC_6422
Улам бүр  хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн нийгмийн байдал харьцангүй дээрдэж, улс орон бүрийн хууль тогтоох дээд байгууллага- парламентад эмэгтэй гишүүд сонгогдон ажиллаж байна. Тэдний өмнө хийх ажил үүрэх  хариуцлага тун их байгааг Улаанбаатарт болсон энэхүү чуулга уулзалт харуулсан юм. 

Эмэгтэй Парламентчдад хууль тогтоох, Улсын төсвийн мөнгөний хуваарилалтад оролцдог эрх мэдэл бий.  Үүгээр дамжуулан улс орондоо сүүлийн 19 жилийн дотор эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангаж, чадавхижуулахад ахиц дэвшил гарган 100 гаруй хууль тогтоомжоо өөрчилж, жендерийн мэдрэмжтэй төсөв баталдаг болсоноо БНСУ-ын парламентчид танилцуулсан юм. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргаар ажиллаж буй Бан Ги Мүнийг Солонгосын иргэн гэдгийг  хүн бүр мэднэ. Түүнчлэн  Шинэхэн Ерөнхийлөгчөөрөө  Пак Гын Хэ авхайг сонгоод буй тус улсын төлөөлөгчид олон улсын төвшинд эмэгтэйчүүд, нийгмийн чиглэлд идэвхитэй байр суурьтай  байгаагаа харуулсан юм. Адилхан бэрхшээлийг туулж буй гадна дотны бодлогыг дэмжинэ гэдгээ мэдэгдэж, БНСУ-ын Засгийн газар Хөгжиж буй орны Засгийн газрын эмэгтэй ажилтан, шинжээчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээ зарлав. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагад БНСУ сүүлийн жилүүдэд 4.7-4.1 сая долларын хандив өргөн дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн талаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд  хувь нэмэр  оруулах болсон байна.

Манай улс НҮБ-аар Ардчиллын боловсролын тогтоол, Бичиг үсэгтэн болох тогтоолуудыг санаачлан батлуулж, олон улсын тавцанд ажиллаж байгаа шиг   Global citizenship- Даяаршсан иргэн хэмээх сургалтын шинэхэн хөтөлбөрийг Солонгосчууд санаачлан ЮНЕСКО-оос дэмжүүлэн сургуулийг  илүү ардчилсан шийдвэр гаргадаг орчин, хүүхдийг бусдын хэрэгцээг ойлгож хүндэлдэг,  биеэ зөв авч явдаг иргэн болгон төлөвшүүлэх зорилт дэвшүүлжээ. 2013-2017 онд хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд тус улс ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад чиглэсэн олон арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна. 

Эрт дээр үеэс хятад эмэгтэйчүүдийн  байр суурь харьцангуй доогуур эрэгтэйчүүдийн “дагалдах хэрэгсэл” мэт үзэгддэг байсан. Манай улсад “эм хүн чадваргүй тусмаа  сайн” гэсэн утгатай  хэлц үг ч бий.  “Төмрийг балбаж  давтах хүн  өөрөө хүчтэй байх хэрэгтэй”  шиг  нийгмийн уламжлалт сэтгэлгээг өөрчлөн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэн  дээшлүүлэхийг зорьсон хүн  нугарашгүй нэгэн  байх тухай яриагаар илтгэлээ эхлүүлсэн Хятадын төлөөлөгч Засгийн газрынхаа эмэгтэйчүүдийн талаар авч хэрэгжүүлэх зорилтуудыг танилцуулав.

 БНХАУ нь дэлхийн  хамгийн олон  хүн амтай  орон бөгөөд дэлхийн нийт эмэгтэйчүүдийн тавны нэг нь тэнд амьдардаг. Энэ нь тус улсад эмэгтэйчүүдийн аж байдал  сайн байвал  дэлхийн эмэгтэйчүүдийн 20 хувь төдий хэр  амжилттай байна гэсэн үг юм.  БНХАУ-ын Засгийн газар 2011 оноос 2020 он хүртэл “Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх хөтөлбөр дэвшүүлж 10 том зорилт тавьсны дотор:  Боловсрол олгоход   хүйсийн тэгш эрхийн зарчимд тулгуурлах,  эмэгтэй хүүхдэд 9 жилийн заавал эзэмших боловсрол, дунд, дээд шатны боловсролыг тэгш эрхтэйгээр эзэмшүүлэх, их, дээд сургуульд хүйсийн тэнцвэрт харьцааг хадгалах, их, дээд сургуулийн эмэгтэй судлалын хичээлийн тоо,  мэргэжлийн сургууль болон мэргэжлийн сургалтад хамрагдах эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Мөн нас тогтсон  эмэгтэйчүүдийн бичиг үсэг үл мэдэх  байдлыг 2-оос доош хувьд барьж, хүйсийн эрх тэгш зарчим, ойлголтыг боловсролын бүх шатны хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх болжээ.  

Монгол Улсын хувьд 2012-2013 онд нийт хүн амын 51,7%, хөдөлмөрийн насны хүн амны 50,4 хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг.  Мөн хугацаанд дээд боловсрол эзэмшигчдийн 64% орчим, магистр, докторын  66% орчим нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн одоогийн байдлаар манай улсад боловсролын салбарт ажиллагсдын 71,3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйн зэрэгцээ  82,000 эх өрх толгойлж,  ядуурал улам бүр “эмэгтэйлэг”  болж, гэр бүл салалт газар авч, нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн, нөхөн үржихүйн боловсрол тулгамдсан асуудлын нэг болоод байгааг манай илтгэгч тэмдэглэв.

ОХУ-д өнөөдөр хүн амын 54 хувийг  эмэгтэйчүүд, 49 хувийг  эрэгтэйчүүд эзэлж байгаа ажээ. Дэлхийн 2-р дайны нөлөөгөөр хүйсийн тэнцвэр тус улсад   алдагдсан  асуудал өнөөг хүртэл засагдаагүй байгаа бололтой. Орос улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын түвшингийн үзүүлэлтээр илүү байдаг  нь манай улстай адил. 2016 он хүртэл 3-7 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролоор 100 хувь хангах  ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг  гарч, хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогыг  хэрэгжүүлж эхэлжээ. Холбооны зөвлөлийн санаачлагаар 2014 оныг  Соёлын жил болгон зарлаж, Соёл, боловсролыг дэмжих сангийн хөрөнгийг  нэмэгдүүлэх чиглэл   Ерөнхийлөгч Засгийн газарт өгөгджээ. Соёлын жилийн хүрээнд  цахим  номын сан, музей, театрын  интэрнэт хуудсыг  хөгжүүлэх, 2018 он гэхэд 27 музей шинээр байгуулж, үзэсгэлэнгийн тоог 2 дахин нэмэгдүүлж,  Орос орны түүхийг илтгэх  харьд гарсан түүх, соёлын  үнэт зүйлсийг хамгаалах хууль эрх зүйн  орчинг бүрдүүлж, тооллого хийх  хөтөлбөрийг гаргасан байна. Оросын соёлыг  түгээн дэлгэрүүлж,  орос хэлийг  суралцах явдлыг  хөрш маань ийнхүү хөхүүлэн дэмжих юм байна.

Хойд солонгосууд Боловсролыг ирээдүйн иргэдийг бэлтгэх  нийгмийн  суурь салбарт тооцож  анхаардаг тухай тус улсын Ардын дээд хурлын төлөөлөгч онцлов. Дайны хүнд жилүүдэд ч харандааны үйлдвэрлэлээ зогсоолгүй ажиллуулсаар байсан нь солонгосын ард түмэнд эрдэм боловсрол ямар үнэтэйг илэрхийлж буй хэрэг аж. Тус улс 1956 оноос суурь боловсрол, 1972 оноос бүх нийтийн 11 жилийн ерөнхий болосролын системийг нэвтрүүлсэн бөгөөд  мэдлэгийн эрин зуунд дэлхий нийтийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхахаар 12 жилийн ерөнхий боловсролын стандартыг хойтон жилээс  эхлүүлэхээр  бэлтгэж  байна. БНАСАУ нь хүчирхэг армитай бөгөөд шинжлэх ухаан, сансар судлал амжилттай хөгжиж буйг илтгэгч бас дурдлаа. Түүний ярьснаас иш татвал “... тус улсын Их удирдагч маршал Ким Жун Ун-ны манлайлал дор нэгэн сэтгэлээр иргэншсэн,  социалист улс орноо хүчирхэгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд татах иргэдийг төлөвшүүлэх нь Чучегийн гэгдэх-солонгос маягийн боловсролын тогтолцооны зорилт” аж. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг  зөөлрүүлж,  Зүүн хойд Ази болон дэлхий дахинаа энх амгаланг сахин хамгаалахад тус улс хувь нэмрээ оруулахаа мэдэгдэж, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлж, 2010 онд тус улс хүйсийн тэгш эрхийн тухай хуулийг баталсан тухайгаа илтгэгч мөн  өгүүлэв.  Тус улсад эмэгтэйчүүд нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж, тэдний эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нэмэгдсэн гэнэ.  

Улаанбаатарын форумд оролцогч Парламентын гишүүн эмэгтэйчүүд бие биенээсээ харилцан суралцахаар, урам зориг авахаар олон үйл хэргийг хэлэлцэв. Японы парламентч эмэгтэйчүүд ирж хараахан амжаагүй ч эв санааны нэгдлээ илэрхийлж мэндчилгээ уламжилсан бол НҮБ форумд өндөр ач холбогдол өгч Азийн сан,  UNESCO, Ардчиллын сангийн төлөөлөгчдөө илгээж, илтгэл тавиулав.

Энх тайван үгүй бол хөгжил үгүй. Энх тайван нь дайн дажингүй байхаас илүү өргөн ойлголт «Энх тайван үгүй бол хөгжил үгүй» гэх аксиомын нөгөө талыг «эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд тэгш байдал  хангагдаагүй тохиолдолд энх тайван үгүй» хэмээн  UNESCO-ийн илтгэгч өгүүлээд  бодлого боловсруулж, аливаа асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж чаддаг парламентч бүсгүйчүүдээс  хүний эрхийг дээдлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг дэмжиж, охидод  чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын хөтөлбөр нь жендэрийн мэдрэмжтэй байх, хүйсээр алагчилдаггүй багш нараар хичээл заалгах, аюулгүй орчинд суралцах  эрхийг хамгаалан, тогтвортой хөгжлийг  үндэс суурийг тавихыг хүслээ. 

DSC_6422
Азийн сангийн илтгэгч Зүүн Хойд Азид Эмэгтэйчүүд үндэсний Парламентдаа   Монгол 14.9%, ОХУ 13.6%, БНАСАУ15.7%, БНСУ15.6%, Японы доод танхим 8.1%, дээд танхим 16.1%, БНХАУ 23.4% хувьтай байгаа нь үгүйдээ л эмэгтэйчүүд парламентын суудлын 30 хувиас  доошгүйг бүрдүүлдэг жишигтэй харьцуулахад чамлалттай байгааг сануулж, харилцан ярианаас тодорхой алхамд хүрдэг  төвшин рүү шилжих нь зүйтэйг  тэмдэглэв.

Хамтран ажиллах  эхлэлээ тавьсан Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчид бие биендээ халуун сэтгэлээр хандаж богино хугацаанд  дотносч амжсан нь  гайхалтай.  Адил төстэй бэрхшээлийг даван туулж,   ижил төстэй  зорилго  өвөрлөн  буй тэдэнд нийгэм өндөр шаардлага, хатуу сорилтуудыг тавьж  байдаг.   Тиймээс харилцан  дэмжин,  хамтран ажиллах, дахин  уулзаж, тодорхой сэвдүүдийг тогтмол  хэлэлцэж байх санал санаачлагыг  бараг бүх орны төлөөлөгч дэвшүүлсэн. Орчин үед мэдээллийн технологийг ашиглан  түргэн зуур  холбогдож болох ч,  эрч хүчтэй хүмүүн хоорондын амьд  харилцааг  оролдоггүй болохыг  энэхүү форум батлан харуулав. 

Өмнөд Солонгосын парламентч Монголын талаарх сэтгэгдлээ шулуун шударгаар илэрхийлж “та нарыг хөдөө амьдардаг, морь унадаг  хүмүүс гэж төсөөлж байлаа. Би энэ уулзалтад өмнө нь хэлсэн амлалтаа биелүүлэхээр ирсэн. Харин Монголын парламентын гишүүн энэ олон  сайхан эмэгтэйчүүдтэй уулзаад бид  адилхан  гэдгийг ойлголоо гэсэн бол ОХУ-ын Парламентын гишүүд Хоёр солонгосын төлөөлөгчдийг маш ухаалаг улс юм. Та нарын харилцан хүндэтгэл, биеэ зөв авч яваа чинь таалагдаж байна гэж магтав. Өмнөд Умард Солонгосын төлөөлөгчид гар гараа барилцан хоёр солонгосын нэгдлийн дууг дуулж, дараагийн уулзалтад бид нэг улс болоод ирнээ гэх мэдэгдлийг ялангуяа БНАСАУ-ын төлөөлөгч хэлж байсан нь олон хүний сэтгэлд дотно санагдав.

Иргэдийнхээ тэн хагасын хувь нэмрийг үгүйсгэсэн нийгэм бүрэн хүчин чадлаараа хөгждөггүйг дэлхийн олон улс орон хүлээн зөвшөөрч аль ч төвшинд хүйсийн тэнцвэртэй бодлого баримтлан ажиллахыг зорих болжээ. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нь манай ердийн сэтгэлгээнд байдаг шиг эмэгтэйчүүдийг дарга болгохоос илүү өргөн хүрээтэй, ач холбогдолтой ойлголт юм.

Нэг хүйсийн бодлого давамгайлах цаг дор нийгэм дэх шударга ёс, амар амгалан амьдрал, хөгжил дэвшлийн  суурь бодлого алдагдаж ирсэнийг түүх гэрчилнэ.  Тухайлбал, хүйтэн дайны үеэр АНУ төсвийн хөрөнгийн ихээхэн хэсгийг  зэвсэглэлд зориулж  байхад ажилгүйдэл, өлсгөлөн нийгмийн хамарч байсныг  түүхчид шүүмжилдэг.  Тэрэгний хоёр дугуй тэнцвэртэй бат бөх байж урагшилдагтай адил нийгэм эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эв зохицол, хамтын шийдвэр дээр  тогтвортой  оршин тогтнодог жамтайг амьдрал баталдаг.

Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын форум улс орондоо хууль тогтоож, шийдвэр гаргахад гар бие оролцдог бүсгүйчүүдэд халуун дулаан сэтгэгдэл үлдээж,  олны төлөө бүтээх сайн үйлсийн санаа сэдлийг  бадраасан хэмээн найднам.   
                                                                                             Х.Долгор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.233)
    itegj bolohuu edend
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.45.237)
    emegteichuuded itgeed uzie, ter ni zuv baih
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    ene yu yum bol do
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    54 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 29 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 13 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    5 цаг 36 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 1 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 25 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 27 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    7 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    7 цаг 54 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 23 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 26 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 7 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 5 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 18 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 27 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    11 цаг 49 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 16 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 16 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 16 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 21 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК