
Тэд Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Г.Баянмөнхийг АН-аас гаргаж, тус аймгийн намын хорооны тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Дархан-Уул аймгийн АН хоёр хороотой. Алтангадасын гэх тодотголтой намын хороо нь дүрмийн бусаар байгуулагдсан гэж тус аймгийн АН-ын шинэчлэх хөдөлгөөнийнхэн хэлсэн. Мөн Алтангадасын тодотголтой гэх тус хороо нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй гэнэ. Тэгсэн мөртлөө намын байр, тамга тэмдэгээ өгдөггүй. Хоорондоо хамтарч ажиллая гэдэг санал тавихад хамтраад ажиллахын оронд одоо байгаа намыг бутаргаж эхнээс нь намыг цэгцэлнэ гэж байгаа аж. Энэ хууль бус үйлдлийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зогсоохын оронд дэмжиж ажиллаж байгаа нь дүрэм зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байгаа юм.
Тиймээс Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн шаардлагынхаа хариуг нэхэх, улс төрийн суулт зарлахаар болсон байна. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэх аж. АН-ын шинэчлэх хөдөлгөөнөөс намын Их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа билээ.
Сэтгэгдэл (2)