Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Говь-Алтайн асуудлаар ЗГХЭГ, ТББХ хоёр өөр байр суурь илэрхийлжээ

2013-12-02
0
ЖИРГЭХ

    buleg_12_02УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төслийн талаар хэлэлцлээ. Мөн энэ үеэр тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа Говь-Алтай аймгийн асуудлаар ярилцав. "Хэдийгээр намын бүлэг шийдвэр гаргадаг субъект биш ч гэсэн зарим аймагт үүсээд байгаа асуудал эрх зүйн талаасаа хэр зөв явж байгаа талаар ярилцах нь зүйтэй гэж үзлээ" гэж бүлгийн дарга Н.Энхболд мэдээллийн эхэнд хэлэв. Тус аймагт үүсээд байгаа асуудлаар бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Раднаасэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр тус аймагт 2008 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ өнөөдөр үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхлээд байгаа аж. 2012 оны сүүлээр явагдсан орон нутгийн сонгуулиас хойш энэ аймагт сонгуулиас үүдэлтэй маргаан үргэлжилсээр энэ оны есдүгээр сард эцэслэжээ. Аймгийн МАХН-ын хорооны нэхэмжлэлтэй уг маргааныг 2013 оны есдүгээр сарын 23-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тус аймагт дахин сонгууль явуулахаар болсон байна. Ингэхдээ Говь-Алтай аймгийн таван тойрог болон намын нэрийн жагсаалтаар сонгогдсон 12 хүн дээр аймаг даяар бүхэлд нь сонгууль явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 17-гийнх нь бүрэн эрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсон гэсэн үг. Харин үлдсэн 18 төлөөлөгч дахин сонгуулийн дүн гартал бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай байгаа юм.

   Уг маргаантай холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, ЗГХЭГ-т ханджээ. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг "Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе" гэсэн агуулга бүхий албан тоот илгээжээ. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг болон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын албан бичгийг үндэслэн 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын бүх төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгосноос үүдэн тус аймагт тодорхойгүй байдал үүсчээ. Үүний улмаас ИТХ-ын хуучин бүрэлдэхүүн энэ сарын 3-ны өдөр хуралдахаар шийдвэрлээд байна.

   Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэг бүхий 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд үйлдсэн албан тоотод ".. танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу" гэсэн байна. Ийнхүү ЗГХЭГ, УИХ-ын эрх бүхий байнгын хорооны удирдлагууд Говь-Алтайд үүссэн асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий хоёр байгууллагын алиных нь зөвлөгөөг дагах нь ойлгомжгүй хэвээр байгаа юм.
   Түүнчлэн Говь-Алтай аймагт ирэх сарын 19-нд дахин сонгууль явуулах товыг ИТХ-ын хуучин бүрэлдэхүүн гаргажээ. Гэтэл энэ асуудалтай уялдуулан дахин сонгуулийг хэн хэрхэн зохион байгуулах, ямар төсөв хөрөнгөөр явуулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Аймгийн төсөв батлах цаг тулсан, өвөлжилт хүндэрч буй энэ үед аймгийн одоогийн удирдлагууд ямар ч эрх мэдэлгүй сууж байна. Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд дахин сонгууль явуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ, СЕХ улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог боловсруулж УИХ-д хүргүүлнэ, зардлын тооцоог УИХ хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу СЕХ, УИХ-аас шийдвэр гараагүй нөхцөлд аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр явуулах шийдвэрийг хуучин ИТХ-ын тэргүүлэгчид гаргах боломжгүй юм байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Раднаасэд хэлэхдээ "Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу дахин сонгууль зарлавал сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2014 оны улсын төсөвт сууж байж сонгуульд шаардагдах 100 орчим сая төгрөгийн зардлыг гаргах ёстой. Энэ зардал өнөөдөр шийдэгдээгүй байхад дахин сонгуулийн товыг хүчээр зарласан байна. СЕХ, Засгийн газар хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу ажлаа хиймээр байна. Аймаг, орон нутгаас ирсэн бичигт нь "Бид шийдэх боломжгүй" гэсэн хариу өгдөг. Тэгсэн мөртлөө нэг хэсэг этгээдэд орон нутгийн эрх мэдлийг өгсөн авцалдаагүй байдал Говь-Алтайд бий боллоо. Сонгуультай холбоотой асуудалд шүүх болон улстөрчид оролцоод ирэхээр ямархуу үр дагаварт хүрдгийн жишээ Говь-Алтай аймагт харагдаж байна" гэв. /Холбогдох баримтыг хавсаргав/
         Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийв. Тэрээр "Одоогийн төслөөр бол Хууль зүйн яамны дэргэд Мөрдөх алба ажиллана. Удирдлага, орон тооны асуудал анхаарал татаж байгаа. Мөрдөх албаны даргыг томилох асуудлыг Хууль зүйн сайд шийдэхээр төсөлд тусгасан байна. Даргыг нь УИХ томилох тухай асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Гэхдээ Засгийн газрын нэг агентлагийн даргыг батлаад байх уу гэдэг хариу асуудал гарч ирж байх жишээтэй. Ажлын хэсгийн гишүүд Мөрдөх албаны болон дагалдах хуулийн төслүүдээ дахин хянах шаардлагатай гэж үзэж байгаа. Хуулийг гаргана, гэвч тодорхой авч хэлэлцэх ажлууд олон бий" гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Увсын асуудлаар бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.

-Увсын асуудлаар ямар ч яриа байхгүй. Сонгууль хуулийн дагуу явагдсан, УИХ-ын гишүүн болох болзлыг бүрэн хангасан гээд СЕХ Ерөнхийлөгчөөр дамжуулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Хоёр гишүүн буруугүйг бүх шатны шүүх тогтоочиход байхад энэ асуудлыг улстөржүүлэхээ болих хэрэгтэй.
001
001
001

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    56 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 30 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    5 цаг 14 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    5 цаг 37 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    6 цаг 2 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    7 цаг 26 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    7 цаг 28 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    7 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    7 цаг 55 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    9 цаг 24 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    9 цаг 27 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    10 цаг 8 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 цаг 6 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    11 цаг 19 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    11 цаг 28 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    11 цаг 50 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 17 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    12 цаг 17 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    12 цаг 17 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    12 цаг 22 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК