
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Архангай аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр тус аймагт болох ТҮЦ машиныг суурилуулах ёслолд оролцох юм. 2013-2014 оны хооронд нийт 74 ТҮЦ машиныг байршуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнээс 36 нь Улаанбаатарт, 38 нь аймгийн төвүүдэд очих юм. ТҮЦ машин нь Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлуудаас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хамгийн сайн ажилд тооцогдоод байгаа.
Ерөнхий сайд нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.